Орчны шинжилгээний мэдээ > Гадаргын усны чанар
Хэнтий аймгийн гадаргын усны чанарын 2022 оны 6 дугаар сарын төлөв байдал
Хэнтий аймгийн УЦУОШТөвийн Байгаль орчны шинжилгээний лаборатори нь усны чанарын хяналт-шинжилгээний хөтөлбөрийн дагуу 2022 оны 6 дугаар сард Хэрлэн гол дээд, доод цэг, Онон гол-Биндэр, Онон гол-Дадал, Эг гол-Батширээт, Улз-Норовлин, Хурх-Өмнөдэлгэр, Балж-Дадал, Барх-Батширээт, зэрэг хяналт шинжилгээний 9 цэгээс усны сорьц авч, усны химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо.
2022 оны 6 дугаар сард хийсэн Хэнтий аймгийн гадаргын усны шинжилгээний дүнг бохирдлын гол үзүүлэлтүүдээр MNS4586-98 усны чанарын стандарттай харьцуулан 1 дүгээр хүснэгтэд үзүүлэв.
1 дүгээр хүснэгт
№ |
Усны объект- Хяналт-шинжилгээний цэг |
Усны чанарын үзүүлэлт, мг/л |
|||||
О2 |
БХХ5 |
ПИЧ |
NH4 |
NO2 |
P |
||
1 |
Өндөрхаан дээд |
9.16 |
4.6 |
7.3 |
0.81 |
0.006 |
0.015 |
2 |
Өндөрхаан доод |
9.32 |
5.4 |
7.3 |
0.84 |
0.008 |
0.020 |
3 |
Онон-Биндэр |
|
|
7.1
|
0.55 |
0.003 |
0.002 |
4 |
Хурх-Өмнөдэлгэр |
|
|
7.3
|
0.21 |
0.002 |
0.002 |
5 |
Эг-Батширээт |
|
|
6.6
|
0.5 |
0.002 |
0.006 |
6 |
Барх-Батширээт |
|
|
6.6
|
0.52 |
0.003 |
0.004 |
7 |
Балж-Дадал |
|
|
3.3
|
0.09 |
0.001 |
илр |
8 |
Онон-Дадал |
|
|
3.2
|
0.09 |
0.003 |
0.004 |
9 |
Улз-Норовлин |
|
|
15.5
|
0.58 |
0.003 |
0.045 |
Усны чанарын стандарт MNS4586:98 |
6.0 багагүй |
3.0 |
10.0 |
0.50 |
0.020 |
0.100 |
Тайлбар: БХХ5-биохимийн хэрэгцээт хүчилтөрөгч, ПИЧ-Перманганатын исэлдэх чанар, илр-илрээгүй, MNS4586-98 усны чанарын стандарт дахь хүлцэх агууламжаас давсан үзүүлэлтүүдийг тодруулав.
Хэрлэн гол, Хэрлэн гол Өндөрхаан дээд, доод хяналт шинжилгээний 2 цэгээс сорьц авсан усны химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Голын усны эрдэсжилт 109.5-116.4 мг/л-т хэлбэлзэж байна.Биохимийн хүчилтөрөгчийн агууламж Монгол улсын гадаргын усны стандарт MNS4586:98 дахь хүлцэх 1.7дахин давсан давсан үзүүлэлттэй мөн аммоний агууламж ХА-с давсан байгаа бол бусад агууламж хүлцэх агууламжаас давсан үзүүлэлтүүд ажиглагдаагүй байна.
Онон гол Онон-Биндэр, Онон-Дадал хяналт шинжилгээний 2 цэгээс сорьц авч, усны химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Голын усны эрдэсжилт 64.6-81.9 мг/л байна.Онон-Биндэр харуулын аммоний агууламж ХА-с 1.1 дахин давсан байгаа бол бусад үзүүлэлтийн хувьд Монгол улсын гадаргын усны стандарт MNS4586:98 дахь хүлцэх агууламжаас давсан үзүүлэлт ажиглагдаагүй.
Эг гол, хөтөлбөрийн дагуу Эг голын хяналт шинжилгээний 1 цэгээс сорьц авсан. Усны химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Шинжилгээний дүнгээс үзэхэд голын усны эрдэсжилт 93.1 мг/л байна. Эг голын хувьд Монгол улсын гадаргын усны стандарт MNS4586:98 дахь хүлцэх агууламжаас давсан үзүүлэлт ажиглагдаагүй.
Улз гол, хөтөлбөрийн дагуу Улз голын Улз-Норовлийн хяналт шинжилгээний 1 цэгээс сорьц авч, усны химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Улз голын усны эрдэсжилт 205.2мг/л-т байна. Улз голын хувьд аммоний агууламж ХА-с 1.2 дахин давсан байгаа бол бусад үзүүлэлтийн хувьд Монгол улсын гадаргын усны стандарт MNS4586:98 дахь хүлцэх агууламжаас давсан үзүүлэлт ажиглагдаагүй.
Барх гол хөтөлбөрийн дагуу Барх голын хяналт шинжилгээний 1 цэгээс усны сорьц авч, усны химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Барх голын усны эрдэсжилт нь 83.0 мг/л хэлбэлзэж байсан байна. Барх голын хувьд аммоний агууламж ХА-с 1 дахин давсан бол бусад үзүүлэлтийн хувьд Монгол улсын гадаргын усны стандарт MNS4586:98 дахь хүлцэх агууламжаас давсан үзүүлэлт ажиглагдаагүй.
Балж гол Хөтөлбарийн дагуу хяналт шинжилгээний цэгээс сорьц авч усны химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Голын усны эрдэсжилт 64.6 мг/л байна. Балж голын шинжилгээний дүнгээс үзэхэд Монгол улсын гадаргын усны стандарт MNS4586:98 дахь хүлцэх агууламжаас давсан үзүүлэлт ажиглагдаагүй.
Хурх гол, Хөтөлбарийн дагуу хяналт шинжилгээний цэгээс сорьц авч усны химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Голын усны эрдэсжилт 93,1мг/л байна. Хурх голын шинжилгээний дүнгээс үзэхэд Монгол улсын гадаргын усны стандарт MNS4586:98 дахь хүлцэх агууламжаас давсан үзүүлэлт ажиглагдаагүй.
Дүгнэлт:
Хэнтий аймгийн гадаргын усны 2022 оны 6 дугаар сарын хяналт-шинжилгээний дүнгээс үзэхэд голуудын усны эрдэсжилтийн дундаж нь 101.3 мг/л ба хамгийн их эрдэсжилттэйУлз гол нь 205.2 мг/л, хамгийн бага эрдэсжилттэй нь Онон голын ус нь 64.6 м/л-т хэлбэлзэж байлаа.
Хэнтий аймгийн гадаргын усны 2022 оны 6 дугаар сарын Усны чанарын үзүүлэлтээс харахад Хэрлэн, Онон, Барх, Улз голуудын аммоний агууламж өмнөх сартай харьцуулахад бага зэргийн өсөж MNS4586-98 усны чанарын стандарттай харьцуулахад ХА-аас давсан бохирдолтой байна.Бусад үзүүлэлтээр ХА-с даваагүй байна.
ХЭНТИЙ АЙМГИЙН УС ЦАГ УУР ОРЧНЫ ШИНЖИЛГЭЭНИЙ ТӨВ
БАЙГАЛЬ ОРЧНЫ ШИНЖИЛГЭЭНИЙ ЛАБОРАТОРИ