Урьдчилсан мэдээ - ХАА-ын цаг уур > 2018-2019 оны Хэнтий аймгийн бэлчээрийн даац багтаамжийн мэдээ

2018-2019 оны Хэнтий аймгийн бэлчээрийн даац багтаамжийн мэдээ

Шинэчлэгдсэн: 2020-05-31 06:05:11

Бэлчээрийн даац багтаамж

  Хэнтий аймгийн 2018-2019 оны өвөл, хаврын бэлчээрийн даац багтаамжийг тооцоолож гаргасан дүнгээс үзвэл

  • Бэлчээрийн  нөөцтэй / Мал өвөлжилт хэвийн/   - 22,0%
  • Бэлчээр хүрэлцээтэй / Мал өвөлжилт хэвийн/  - 28%
  • Бэлчээр 1-3 дахин хэтэрсэн. / Мал өвөлжилт хүндэрч болзошгүй/ -25%
  • Бэлчээр 3-5 дахин хэтэрсэн / /Мал өвөлжилт хүндрэх/ -6%
  • Бэлчээр  олон дахин хэтэрсэн /Мал өвөлжилт хүндрэх/ -8% 

Нийт нутгийн 14%-д бэлчээрийн даац хэтэрсэн байна.  Хэнтий аймгийн  Дархан сумын Хараат, Галшар сумын Сангийн далай, Жаргалант, Баянхутаг сумын Улаан өндөр, Баянмөнх сумын Хэрлэн, Баянбулаг, Дэлгэрхаан сумын Долоод, Жаргалтхаан сумын Баян-Эрдэнэ, Чулуут, Цэнхэрмандал сумын Нугаар, Хужхан, Өмнөдэлгэр сумын Наран, Гурванбаян, Хэрлэн сумын Төвийн баг, Батширээт сумын Хурх баг, Баян-Адарга сумын Дуурлиг баг, Норовлин сумын Ангирт, Дадал сумын Баян-Овоо баг, Баян-Овоо сумын Жаргалант багууд бэлчээрийн даац 1-3 дахин, Дархан сумын Шажин баг, Баянмөнх сумын Улаан эрэг баг, Өмнөдэлгэр сумын төвийн баг, Батноров сумын  Дундбүрд  багууд  бэлчээрийн даац 3-5 дахин, Дархан сумын Мэргэн хошуу баг, Борөндөр сумын бүх баг, Галшар сумын Буянтбулаг баг, Жаргалтхаан сумын төвийн баг, Цэнхэрмандал сумын Баянмод баг, Батширээт сумын Норовлин багууд бэлчээрийн даац олон дахин хэтэрсэн байна

                               Мэдээллийг  нэгтгэсэн инженер Ж.Дашцэрэн

Холбоотой мэдээний жагсаалт

Гарчиг Үүсгэсэн огноо Шинэчлэгдсэн огноо Хандалт
Зудын эрсдэлийн тухай тойм мэдээ (2018 оны 11 дүгээр сарын 20-ны байдлаар) 2018-11-27 1970-01-01 161
ХАА-н цаг уурын урьдчилсан мэдээ 2016-10-17 1970-01-01 318