Урьдчилсан мэдээ - ХАА-ын цаг уур > 2022 оны 02-р сарын 1-10 хоногийн хөдөө аж ахуйн цаг уурын тойм

2022 оны 02-р сарын 1-10 хоногийн хөдөө аж ахуйн цаг уурын тойм

Шинэчлэгдсэн: 2024-10-06 04:43:18

2022 оны 02-р сарын 10-ны 1-р 10 хоног тойм мэдээ

Температур:

        Агаарын дундаж температур нь -13.4…-19.2 градус хүйтэн, олон жилийн дундажтай  харьцуулахад  Баян-Овоо, Баянмөнх, Цэнхэрмандал сумдууд, Гурванбаян тосгоны нутгаар орчим, бусад нутгаар 1.1...4.2 градусаар дулаарсан. Хамгийн их температур Батширээт суманд 0.6  градус дулаан, хамгийн бага температур нь  Цэнхэрмандал суманд -31.7 градус хүйтэн байсан. Ихэнх сумдын нутгаар -30 градусыг давж 1 - 4 өдөр хүйтэрсэн бол Дадал, Биндэр, Дархан, Өмөндэлгэр, Галшар, Батширээт, Баян-Адрага, Баянмөнх, Жаргалтхаан, Цэнхэрмандал сумдууд Хэрлэн-Баян-Улаан, Өлзийт тосгоны нутгаар -30 градусыг хүйтрээгүй байна.

Хөрсний дундаж температур нь -13.4...-20.0 градус хүйтэн, олон жилийн  дундажтай харьцуулахад Норовлин сум нутгаар орчим бусад нутгаар 1.1...5.9 градусаар дулаарсан..  Хамгийн их температур нь Галшар суманд 13.5 градус дулаан, хамгийн  бага температур нь Биндэр суманд  -34.2 градус хүйтэн.

Тунадас:

            Галшар сумын нутгаар цас ороогүй. Бусад сумдын нутгаар 0.0...4.0 мм тунадас орсон. Хамгийн их тунадас нь Дадал суманд 4.0 мм, хамгийн бага нь Өндөрхаан, Баянмөнх, Дэлгэрхаан, сумдууд, Хэрлэнбаян-Улаан, Өлзийт тосгоны нутгаар 0.0 мм тунадас орсон.

          Чийг:

            Агаарын харьцангуй чийгийн дундаж  53...72%, дутагдал чийгийн дундаж 0.5..1.2% байна. Биндэр, Дархан, Батширээт, Цэнхэрмандал сумдын нутгаар 30%-иас бага чийг 1-2 өдөр ажиглагдсан байна.

Салхи шуурга

             Салхины дундаж хурд 2-5 м/с, их хурд нь 5-14 м/с хүрч салхилснаас хамгийн их салхи нь Өмөндэлгэр, Батширээт  суманд  14 м/с хүрсэн бол  Дадал, Биндэр сумдад хамгийн их салхи 5-7 м/с хүрч салхилсан байна. Нийт  сумдын  нутгаар 10м/с-ээс их салхи 1-5 өдөр салхилсан байна.

Цасан бүрхүүл:

        Нийт нутгаар 3-10 баллын  цасан бүрхүүлтэй ,цасны дундаж өндөр 0-4см байна. Галшар сум, Хэрлэн-Баян-Улаан тосгоны нутгаар цасгүй байна.

Мал аж ахуйн үйлдвэрлэлд хийгдэж  буй ажил цаг агаарын нөлөөлөл:

            Энэ арав хоногт мал аж ахуйн үйлдвэрлэлд,  бод мөл төллөх, мал оторлох, хужир шүү бэлтгэх малд нэмэгдэл тэжээл өгөх  зэрэг ажил хийгдэж байна. Дээрхи ажлууд хийхэд цаг агаарын нөлөөллөөс ажил саатаагүй. Малын усан хангамж Галшар суманд муу, Биндэр, Дархан, Өмнөдэлгэр, Батноров, Баянмөнх, Дэлгэрхаан, Жаргалтхаан, Норовлин,  Цэнхэрмандал сумдуудад Өлзийт тосгоны нутгаар дунд зэрэг, бусад сумдын нутгаар сайн байна.

                                  Тойм бичсэн инженер С.Батцэнгэл