Мэдээлэл > Уур амьсгалын тодорхойлолт

Хэнтий аймгийн цаг агаарын нөхцөлийн 2018 оны тойм

Шинэчлэгдсэн: 2019-10-18 10:07:02

Хэнтий аймгийн цаг агаарын нөхцөлийн

                                           2018 оны тойм

  Агаарын температур

    Хэнтий аймгийн хувьд агаарын температурын жилийн дундаж 1,1°С байв.Агаарын температурын жилийн дундажыг бүс нутгаар нь авч үзвэл:Нутгийн хойд хэсгээр -1,2...+1,8°С, төвийн хэсгээр -0,5... +2,6°С, өмнөд хэсгээр +2,2... +2,7°С байлаа.

    Агаарын температурын жилийн дундажын хамгийн дулаан Галшар суманд  +2,7°С, хамгийн хүйтэн нь  Гурванбаян суманд -1,2 °С хүрсэн байна. Агаарын температурын жилийн дундажын тархалтыг харуулав.

                            2018 оны жилийн дундаж агаарын температур

       Хэнтий аймгийн нийт нутгаар нь агаарын температурын жилийн дундаж утгыг олон жилийн дундажтай (ОЖД) харьцуулбал 0,5 градусаар дулаан байсан ба бүс нутгаар авч үзвэл:нутгийн хойд хэсгээр -1,1... 0,9 °С, Төвийн хэсгээр -0,6... 1,5 °С, Өмнөд хэсгээр   0,0... 1,1 °С-аар дулаан байжээ.

      Улиралаар авч үзвэл: Өвөлийн улиралд  ихэнхи нутгаар дундажын орчим,Цэнхэрмандал,Гурванбаян сумдын нутгаар -1,4...-2,8 °С хүйтэн, хаврын улиралд Норовлин,Гурванбаян сумдын нутгаар олон жилийн дундажын орчим,бусад нутгаар 1,0...4,2°С дулаан, Зуны улиралд ,Гурванбаян сумаас бусад бүх сумд дундажын орчим,Намрын улиралд бүх нутгаар дундажаас -0,4...1,4°С-аар дулаан байсан байна

    Агаарын температурын жилийн явцаас харахад IX,XII сард -1,2... -1,7°С хүйтэн, III – VI, X саруудад 0,9... 3,5 °С дулаан,бусад саруудад ОЖД-ын орчим байв.

        2018 оны агаарын температурын сарын дундаж болон ОЖД утгуудыг харьцуулж үзүүлэв.

   Агаарын хамгийн их температур:

      Агаарын хамгийн их утга нутгийн хойд хэсгээр +33,5... +35,0 °С,Төвийн нутгаар  +30,5... 35,2°С,өмнөд хэсгээр +32,6... +34,4 °С,  2017 онд агаарын их утга  Баян-овоо суманд  +35,2°С хүрч ажиглагджээ.

Агаарын хамгийн бага температур:

      Агаарын хамгийн бага утга нутгийн хойд хэсгээр -33,7... -38,6°С, Төвийн нутгаар -32,0... -42,9°С, өмнөд хэсгээр -32,4... -38,6°С, 2017 онд агаарын бага  утга  Дэлгэрхаан суманд -42,9 °С хүрсэн байна.