Мэдээлэл > Уур амьсгалын тодорхойлолт

2020 оны жилийн тойм

Шинэчлэгдсэн: 2024-04-18 11:45:05

                         Хэнтий аймгийн цаг агаарын нөхцөлийн

                                           2020 оны тойм

  Агаарын температур

    Хэнтий аймгийн хувьд агаарын температурын жилийн дундаж 0,5°С байв.Агаарын температурын жилийн дундажийг бүс нутгаар нь авч үзвэл:Нутгийн хойд хэсгээр -1,0...+2,0°С, төвийн хэсгээр -0,5... +1,2°С, өмнөд хэсгээр +1,5... +2,4°С байлаа.

    Агаарын температурын жилийн дундажийн хамгийн дулаан Дархан суманд  +2,4°С, хамгийн хүйтэн нь  Гурванбаян суманд -1,0 °С хүрсэн байна. Агаарын температурын жилийн дундажийн тархалтыг харуулав.

                                      2020 оны жилийн дундаж агаарын температур

       Хэнтий аймгийн нийт нутгаар  агаарын температурын жилийн дундаж утгыг олон жилийн дундажтай (ОЖД) харьцуулбал 0,1 градусаар хүйтэн байсан ба бүс нутгаар авч үзвэл:нутгийн Хойд хэсгээр -0,1°С буюу дундажийнн орчим, Төвийн хэсгээр 0,2°С хүйтэн, Өмнөд хэсгээр   1,9°С буюу дундажийн орчим байжээ. Улиралаар авч үзвэл: Өвөлийн улиралд Биндэр,Баянадрага,Норовлин,Өлзийт,Гурванбаян сумдын нутгаар дундажаас 1,0...2,8°С хүйтэн,  Өндөрхаан,Баян-Овоо,Дадал,Галшар,Батноров,Батширээт,Цэнхэрмандал сумдын нутгаар дундажийн орчим,Дархан,ХБУлаан,Өмнөдэлгэр,Баянмөнх,Дэлгэрхаан, Жаргалтхаан сумдын нутгаар дундажаас -1,0 ... -2,2°С дулаан, хаврын улиралд Батноров,Баян-адрага, Баянмөнх,Жаргалтхаан, Норовлин,Гурванбаян  сумдын нутгаар олон жилийн дундажийн орчим,бусад нутгаар  1,0...2,4°С дулаан,  Зуны улиралд Өндөрхаан,Баян-Овоо,Биндэр,Дадал,Дархан,Галшар,Баянмөнх,Жаргалтхаан,Норовлин сумдын нутгаар дундажийн орчим, бусад сумдын нутгаар  дундажаас -0,9...-2,4°С хүйтэн, Намрын улиралд Өндөрхаан,Биндэр,Дадал сумдын нутгаар дундажаас дулаан,бусад сумдын нутгаар дундажийн орчим байсан байна.

    Агаарын температурын жилийн явцаас харахад III, IV,  XI сард 1,8... 2,0°С дулаан, VIII, X, XII сард -1,3....-3,5°С хүйтэн,  бусад саруудад ОЖД-ын орчим байв.

        2020 оны агаарын температурын сарын дундаж болон ОЖД утгуудыг харьцуулж үзүүлэв.

 Агаарын хамгийн их температур:

      Агаарын температурын хамгийн их утга нутгийн хойд хэсгээр +29,3... +34,8 °С,Төвийн нутгаар  +31,4... 36,0°С,өмнөд хэсгээр +33,8... +35,8 °С,  2020 онд агаарын температурын их утга  Баян-овоо суманд  +36,0°С хүрч ажиглагджээ.

Агаарын хамгийн бага температур:

      Агаарын температурын хамгийн бага утга нутгийн хойд хэсгээр -33,1... -38,1°С, Төвийн нутгаар -35,1... -41,5°С, өмнөд хэсгээр -32,3... -38,5°С байсан ба  2020 онд агаарын бага  утга  Өлзийт суманд -41,5 °С хүрсэн байна.

Хур тунадас:

      Хэнтий аймгийн нийт нутгаар 137,5 - 532,6 мм хур тунадас орж олон жилийн дундажтай харьцуулахад 108,5 мм – ээр ахиу хур тунадас оржээ. 2020 оны хур тунадасны жилийн нийлбэрийн тархалтыг зургаар харуулав.

                                               2020 оны хур тунадасны нийлбэр

          Хур тунадасны жилийн нийлбэрийг олон жилийн дундажтай харьцуулбал 2020 онд Дэлгэрхаан,Өлзийт сумдын нутгаар дундажаас бага, Батширээт сумын  нутгаар олон жилийн дундажийн орчим,бусад нутгаар дундажаас ахиу хур тунадас орсон байна.

    Бүс нутгаар нь авч үзвэл:нутгийн хойд хэсгээр 338,0 – 557,4мм,төвийн хэсгээр 137,5 – 389,4мм, өмнөд хэсгээр 297,9 – 347,0 мм тунадас унасан байна.

          Хэнтий аймгийн нутгаар 2020 онд хамгийн их хур тунадас нь 8 дугаар сард дундажаар 120,2 мм тунадас унасан ба олон жилийн дундажаас 36,5 мм-ээр ахиу   байна. Хамгийн их тунадас Гурванбаян суманд  557,4 мм тунадас орсон бөгөөд  хамгийн бага нь Дэлгэрхаан суманд 137,5 мм тунадас унасан байна.

Салхи :

           Хэнтий аймгийн нийт нутгаар салхины дундаж хурд 2,4 – 4,9 м/с хүрч салхилсан ба дундажийн хамгийн их нь Дархан,Баян-овоо  сумдад 4,9 м/с, хамгийн бага нь Биндэр суманд 2,4 м/с байсан байна.

                                                                              Салхины дундаж хурд

 

Бүс нутгаар нь авч үзвэл: Нутгийн өмнөд хэсэг болон төвийн нутгаар олон жилийн дундажаас их, харин  хойд хэсгээр 3,10,12-р саруудад дундажийн орчим,бусад саруудад дундажаас бага салхилсан байна.

                                       Салхины дундаж хурд / Бүс нутгаар /

         Улиралаар авч үзвэл: Өвөл-  Баян-овоо,Дадал,Өмнөдэлгэр,Цэнхэрмандал сумдын нутгаар  олон жилийн дундажаас их, Биндэр,Батноров,Батширээт,Баянмөнх,Жаргалтхаан,Өлзийт сумдын нутгаар дундажаас бага,бусад сумд дундажийн орчим   байна. Хавар- - Өндөрхаан,Баяновоо,Дархан,Хбулаан, Өмнөдэлгэр,Өлзийт сумдын нутгаар  дундажаас их, бусад сумд дундажийн орчим.Зун- Биндэр, ХБУлаан, Баянмөнх,Норовлин  сумд дундажаас бага, Өндөрхаан,Баяновоо,Дадал, Өмнөдэлгэр,Батширээт,Өлзийт сумдын нутгаар  дундажаас их,бусад сумд   дундажийн орчим байсан байна. Намар- Баянмөнх,Өлзийт сумдын нутгаар дундажаас бага, Өндөрхаан,Баяновоо, Өмнөдэлгэр , Батширээт,Жаргалтхаан,Цэнхэрмандал,Гурванбаян сумдын нутгаар дундажаас их,бусад нутгаар дундажийн орчим байна.

Дүгнэлт: 2020 оны агаарын температурын жилийн дундаж нь 2019 оны жилийн дундажаас 0,7°С-аар хүйтэн байсан ба      Агаарын хамгийн их утга нутгийн хойд хэсгээр 0,7-3,7 °С хүйтэн, төвийн нутгаар  0,2°С дулаан,өмнөд хэсгээр 0,4... 0,6 °С дулаан болж өнгөрчээ.   Хур тунадасны хувьд өмнөх оныхоос 79,1-163,4 мм-ээр ахиу хур тунадас орсон бөгөөд бүсээр нь авч үзвэл нутгийн хойд хэсгээр 163,4мм,Төвийн хэсгээр 79,1 мм, өмнөд хэсгээр 110,8 мм хур тунадас орсон байна.    

                          

 

                            Тойм бичсэн:   Уур амьсгалын судалгааны инженер    Д.Ариунтуяа               

Холбоотой мэдээний жагсаалт

Гарчиг Үүсгэсэн огноо Шинэчлэгдсэн огноо Хандалт
2022 оны жилийн тойм 2023-02-01 1970-01-01 206