Мэдээлэл > Уур амьсгалын тодорхойлолт

2021 оны жилийн тойм

Шинэчлэгдсэн: 2022-06-25 01:49:41

                         Хэнтий аймгийн цаг агаарын нөхцөлийн

                                           2021 оны тойм

  Агаарын температур

    Хэнтий аймгийн хувьд агаарын температурын жилийн дундаж температур нь 1,0°С байв.Агаарын температурын жилийн дундажийг бүс нутгаар нь авч үзвэл:Нутгийн хойд хэсгээр -0,3...+1,3°С, төвийн хэсгээр -0,6... +1,8°С, өмнөд хэсгээр +2,0... +2,9°С байлаа.

    Агаарын температурын жилийн дундажийн хамгийн дулаан Дархан суманд  +2,9°С, хамгийн хүйтэн нь  Цэнхэрмандал суманд -0,6 °С хүрсэн байна. Агаарын температурын жилийн дундажийн тархалтыг харуулав.

                                      2021 оны жилийн дундаж агаарын температур

        Хэнтий аймгийн нийт нутгаар  агаарын температурын жилийн дундаж утгыг олон жилийн дундажтай (ОЖД) харьцуулбал 0,3 градусаар дулаан  байсан ба бүс нутгаар авч үзвэл:нутгийн Хойд хэсгээр 0,5°С буюу дундажаас дулаан, Төвийн хэсгээр 0,2°С дулаан, Өмнөд хэсгээр   2,4°С буюу дундажаас дулаан байжээ. Улиралаар авч үзвэл: Өвөлийн улиралд Өндөрхаан,Баян-Овоо,Галшар,ХБУлаан,Батноров, Жаргалтхаан,Өлзийт,Цэнхэрмандал сумдын нутгаар дундажаас 1,0...2,7°С хүйтэн,  Дадал,Дархан,Өмнөдэлгэр,Батгширээт,Баян-Адрага,Баянмөнх,Дэлгэрхаан,Норовлин,Гурванбаян сумдын нутгаар дундажийн орчим, Биндэр сумын нутгаар дундажаас  2,0°С дулаан, хаврын улиралд   Өндөрхаан,Баян-Овоо, Биндар, Дадал, Дархан, Галшар, Дэлгэрхаан сумдын нутгаар олон жилийн дундажаас дулаан,бусад сумдын нутгаар дундажийн орчим,   Зуны улиралд Өндөрхаан,Баян-Овоо, Биндар,Дадал,Дархан,Галшар сумдын нутгаар дундажийн орчим, бусад сумдын нутгаар  дундажаас -0,9...-3,2°С хүйтэн, Намрын улиралд Өндөрхаан,Баян-Овоо, Биндар,Дадал,Дархан, Батширээт  сумдын нутгаар дундажаас 1,0...1,7°С дулаан,бусад сумдын нутгаар дундажийн орчим байсан байна.

 Агаарын температурын жилийн явцаас харахад II, III,  XI,XII, сард 2,5... 5,0°С дулаан, , V , VI VIII  сард -1,6....-3,5°С хүйтэн,  бусад саруудад ОЖД-ын орчим байв.

        2021 оны агаарын температурын сарын дундаж болон ОЖД утгуудыг харьцуулж үзүүлэв.

   Агаарын хамгийн их температур:

      Агаарын температурын хамгийн их утга нутгийн хойд хэсгээр +28,3... +33,2 °С,Төвийн нутгаар  +29,7... 35,3°С,өмнөд хэсгээр +32,5... +33,9 °С хүрч  2021 онд агаарын температурын их утга  Баян-овоо суманд  +35,3°С хүрч ажиглагджээ.

Агаарын хамгийн бага температур:

      Агаарын температурын хамгийн бага утга нутгийн хойд хэсгээр -32,6... -38,3°С, Төвийн нутгаар -35,3... -42,0°С, өмнөд хэсгээр -36,9... -40,3°С байсан ба  2021 онд агаарын бага  утга  Дэлгэрхаан суманд -42,0 °С хүрсэн байна.

Хур тунадас:

      Хэнтий аймгийн нийт нутгаар 137,5 - 532,6 мм хур тунадас орж олон жилийн дундажтай харьцуулахад 108,5 мм – ээр ахиу хур тунадас оржээ. 2020 оны хур тунадасны жилийн нийлбэрийн тархалтыг зургаар харуулав.

                                               2021 оны хур тунадасны нийлбэр

            Хур тунадасны жилийн нийлбэрийг олон жилийн дундажтай харьцуулбал 2021 онд Баян-овоо,Батширээт,Жаргалтхаан,Цэнхэрмандал  сумдын  нутгаар олон жилийн дундажийн орчим,бусад нутгаар дундажаас ахи хур тунадас орсон байна.

      Бүс нутгаар нь авч үзвэл:нутгийн хойд хэсгээр 349,7 – 520,5 мм,төвийн хэсгээр 257,4 – 347,4мм, өмнөд хэсгээр 244,0 – 283,9 мм тунадас унасан байна.

          Хэнтий аймгийн нутгаар 2021 онд хамгийн их хур тунадас нь 8 дугаар сард дундажаар 77,8 мм тунадас унасан ба олон жилийн дундажаас 5,9 мм-ээр бага   байна. Хамгийн их тунадас Норовлин суманд  520,5 мм тунадас орсон бөгөөд  хамгийн бага нь Баянмөнх суманд 244,0 мм тунадас унасан байна.

 

Салхи :

           Хэнтий аймгийн нийт нутгаар салхины дундаж хурд 2,5 – 5,5 м/с хүрч салхилсан ба дундажийн хамгийн их нь Дархан  суманд 5,5 м/с, хамгийн бага нь Баян-адрага суманд 2,5 м/с байсан байна.

                                                                              Салхины дундаж хурд

 

Бүс нутгаар нь авч үзвэл: Нутгийн өмнөд хэсэг болон төвийн нутгаар олон жилийн дундажаас их, харин  хойд хэсгээр 3,10,12-р саруудад дундажийн орчим,бусад саруудад дундажаас бага салхилсан байна.

                                       Салхины дундаж хурд / Бүс нутгаар /

         Улиралаар авч үзвэл: Салхины дундаж хурд Өвөл-  Өндөрхаан,Баян-овоо,Биндэр,Дархан,Өмнөдэлгэр,Цэнхэрмандал сумдын нутгаар  олон жилийн дундажаас их, бусад  сумдын нутгаар дундажийн орчим   байна. Хавар- - Өндөрхаан,Баяновоо,Дархан,Өмнөдэлгэр,Өлзийт сумдын нутгаар  дундажаас их, бусад сумд дундажийн орчим.Зун- Баян-овоо,Өмнөдэлгэр сумдын нутгаар дундажаас их,бусад  сумдын нутгаар  дундажийн орчим байсан байна. Намар -  Баянмөнх сумын нутгаар дундажаас бага, бусад нутгаар дундажийн орчим байна.

Дүгнэлт: 2021 оны агаарын температурын жилийн дундаж нь 2020 оны жилийн дундажаас 0,5°С-аар дулаан байсан ба      Агаарын температурын хамгийн их утга нутгийн хойд хэсгээр 1,0-3,9 °С хүйтэн, төвийн нутгаар  1,7°С хүйтэн, өмнөд хэсгээр 0,8 °С хүйтэн болж өнгөрсөн байна.   Хур тунадасны хувьд өмнөх оныхоос 42.4мм-ээр бага хур тунадас орсон бөгөөд бүсээр нь авч үзвэл нутгийн хойд хэсгээр 35,3 мм –ээр бага,Төвийн хэсгээр 3,9 мм-ээр ахиу, өмнөд хэсгээр 56,2  мм-ээр бага  хур тунадас орсон байна.   

                          

 

                            Тойм бичсэн:   Уур амьсгалын судалгааны инженер    Д.Ариунтуяа