Мэдээлэл > Уур амьсгалын тодорхойлолт

ЧИНГИС ХОТЫН УУР АМЬСГАЛЫН ТӨЛӨВ БАЙДАЛ

Шинэчлэгдсэн: 2024-04-09 20:14:34

ЧИНГИС ХОТЫН УУР АМЬСГАЛЫН ТӨЛӨВ БАЙДАЛ

1.1 Ерөнхий мэдээлэл

Эзэн богд Чингис хааны өлгий нутаг Хан Хэнтий уулын аймаг 1923 онд 25 хошуу, 2 шавь, 109 сум, 328 багтай Өндөрхаан хошууны Хэрлэн голын хөвөө Цагаан Эрэг гэдэг газар одоогийн Чингис хот байгуулагдаж байсан түүхтэй.

    Хэнтий аймаг Монгол улсын ууган 4 аймгийн нэг бөгөөд Хэнтийн нуруунаас эх авсан Хэрлэн голын ай сав бүхий тал хээрийн бүсэд далайн түвшнээс дээш 1030 м өндөрт оршдог. Нийт 380,8 мянган га нутаг дэвсгэртэй. Газар нутгийн 363,0 мянган га нь хөдөө аж ахуйн эдэлбэр газар, үүнээс 328,6 мянган га буюу 86.3 хувийг бэлчээрийн талбай эзэлдэг. Нийслэл Улаанбаатар хотоос 330 км зайд, хатуу хучилттай автозамаар холбогдсон, тээвэр холбоо, эрчим хүч зэрэг дэд бүтэц харьцангуй сайн хөгжсөн хот юм.

  Хэрлэн сум нь ухаат тал болон тал хээр хосолсон 380,8мянган га  газар нутагтай ба Чингис хотод 7122 өрх , 22109 иргэн оршин суудаг.

Чингис хотын цаг уур, уур амьсгал

Хэнтий аймагт анх 1936 оны 8-р сарын 15-нд цаг уурын өртөө байгуулагдсан нь Өндөрхаан өртөө юм. Өндөрхаан өртөө нь хойд өргөргийн 47°19’, зүүн уртрагийн 110°38’-д, далайн түвшнээс дээш 1032.8 м-ийн өндөрт оршино.

Цаг уурын өртөө нь агаарын даралт, агаар, хөрсний температур,салхины хурд, чийгшил, үүл, хур тунадас, цасан бүрхүүл, алсын барааны харагдац, цаг агаарын үзэгдэл, төлөв байдал зэрэг үзүүлэлтүүдийг хоногт 8 удаа ажиглан хэмжиж мэдээг  заасан хугацаанд шуурхай дамжуулахын дээр таримал болон бэлчээрийн ургалтын ургац, ургалтын үе шат, хөрсний чийгшил, байгаль орчны хувьсал, үзэгдэл зүйн ажиглалтыг хийдэг.

    Ургамал ургалтын хугацааны чийг дулааны байдлаараа Чингис хот нь уур амьсгалын  II муж буюу чийглэгдүү сэрүүн мужид багтдаг. Энэ муж нь хур тунадас чийгшлийн хувьд I мужаас арай татруу  жилд 200-300 мм хур тунадастай, 10°-с дээш температурын нийлбэр 1600-2000° хүрдэг.

      Энэ мужийн 7 дугаар сарын дундаж температур 18-20 градус дулаан, 1 дүгээр сарын температур -20-23 градус хүйтэн байдаг. Агаарын үнэмлэхүй бага температур нь Хэрлэн голын сав нутгаар зарим жил 40-44 градус хүрч хүйтэрдэг. Энэ мужийн онцлог нь өвөл хүйтэн, зун нэлээд халуун байдаг явдал мөн. Жилд дунджаар 100-120 хоног цасан бүрхүүлтэй байдаг.

Уур амьсгал бүрэлдэхэд газарзүйн байрлал, нарнаас ирж буй дулааны илч, агаарын орчил хөдөлгөөн, газрын гадарга зэрэг бие биетэйгээ нягт холбоотой хүчин зүйлс голлон нөлөөлнө.  Жилд нар гийгүүлэх дундаж хугацаа 2700–2800 цаг,  хоногт улирлаас хамааран 5.0-9.7 цаг нар гийгүүлдэг

Дулаан хүйтний горим.

Чингис хотын жилийн дундаж агаарын температур олон жилийн дунджаар

-0,2° градус, хамгийн хүйтэн 1 дүгээр сарын дундаж температур -23.5°С, хамгийн дулаан 7 сарын дундаж температур +19.6°С  байдаг.

Чингис хот нь хүйтний улиралд Хэрлэн голын хөндийн нам хонхор, хотгор газар хүйтэн агаар тунан тогтох боломж ихтэйгээс  аймгийн бусад талархаг нутгаас хүйтэн байдаг

Жилийн  үнэмлэхүй бага температур –35.4-өөс –43.3°С байх ба зарим хүйтэн өвөл Хэрлэн голын хөндийн агаар тунан тогтож –44.2-оос –46.3°С хүрч хүйтэрдэг. Харин үнэмлэхүй их температур нь 32.6-36.9°С хүрч халах бөгөөд зарим жил 38.1-41.4°С хүрч халдаг байна.

Ус цаг уурын Өндөрхаан өртөөний  жилийн дундаж агаарын температурын норм –0.6°С орчим байдаг.

             Өндөрхаан өртөөний сарын дундаж агаарын температур, °С


Агаарын температурын жилийн явц °С, / 10 жилээр /, Өндөрхаан өртөөДээрх  хүснэгтээс үзэхэд жилийн дундаж агаарын температурын норм буюу ОЖД (олон жилийн дундаж, 1961-1990 оны хоорондох утга)–0.6°С байдаг атал 1981-1990 оны дунджаар -0,9°С, 1991-2000 оны дунджаар -0.1°С, 2001-2010оны дунджаар 0,2°С 2011-2015 оны дунджаар мөн 0.2°С болсон байна.. Ерөнхийдөө сүүлийн жилүүдэд өвөлдөө хүйтэрсэн, харин жилийн дулаан улирлын саруудад, ялангуяа зуны саруудад эрс дулаарсан байдал харагдана.

Хөрсний температур

Хөрсний гадарга дээр өвлийн улиралд агаарынхаас 0.2-0.3°С орчмоор хүйтэн, харин 3-10 дугаар сарын хооронд 3-5°С-аар дулаан байдаг Хөрсний гадарга дээр зундаа 64-69°С хүртэл халж, өвөлдөө –40-өөс–45°Схүртэл хүйтэрдэг.

Хаврын эцсийн цочир хүйтрэл 5-р сарын сүүлчээр, намрын эхний цочир хүйтрэл 9-р сарын 10-даар тохиолдох учир хүйтрэлгүй үеийн үргэлжлэх хугацаа 110 хоног байна.

Хуртунадасны горим.

  Чингис хотын хур тунадасны жилийн норм /1961-1990оны дундаж / 265 мм орчим хур тунадас орох бөгөөд хур тунадасны 92 орчим хувь нь жилийн дулаан улирал буюу 4-9-р саруудад орно.  Хүснэгт5-д  ОЖД буюу 1961-1990 оны дундаж болон 1976-2015 оны  арван жил тутмын дунджийг үзүүлэв.

Сарын нийлбэр хур тунадасны хэмжээ мм, /10 жил тутмаар /

 

I

II

III

IV

V

VI

VII

VIII

IX

X

XI

XII

Жил

ОЖД

1.3

2.6

2.6

8.0

15.1

48.6

77.9

70.6

23.6

8.4

3.4

2.6

264.7

1976-1985

1.0

2.1.

3.0

11.0

15.0

56.9

67.7

68.9

22.3

6.8

3.6

3.0

261.2

1986-1995

2.3

2.4

2.5

6.6

12.8

37.0

91.9

57.3

23.8

8.0

3.8

3.0

251.4

1996-2005

2.0

1.9

3.2

3.9

16.1

37.7

50.3

60.0

25.8

6.1

3.5

2.4

212.9

2006-2015

1.6

3.0

4.9

7.0

22.8

55.8

62.1

41.6

16.2

11.0

4.2

2.9

233.2

 

Агаарын чийгшил.

Чингис хот харьцангуй  хуурай уур амьсгалтай, жилийн дундаж харьцангуй чийгшил 59% орчим, 30%-иас бага харьцангуй чийгшилтэй хуурай өдрийн тоо 110-130, харьцангуй чийгшлийн бага утга 4-5 сард 10 хувиас доош орж буурдаг байна.

                   Чингис хотын агаарын чийгийн үзүүлэлтүүд

    Агаар дахь усны уурын парциаль даралт агаарын чийг агууламж хамгийн бага өвлийн саруудад 0.8-1.9 гПа агаарын температур нэмэгдэж чийгийн агууламж нь сайжрах тутам өссөөр 7, 8-р сард 12-13 гПа болно. 8 дугаар сараас эхлэн агаарын температур сэрүүсэхэд үнэмлэхүй чийг буурна.  Харин усны уурын даралтын хоногийн явц мөн агаарын температуртай ижил хамгийн бага хэмжээ нь өглөө нар гарахын өмнө , хамгийн их утга нь үдийн дараа ажиглагддаг.

Салхины горим.

Салхины горим нь агаар мандлын орчил урсгал, тухайн орон нутгийн дулааны  баланс, уул зүйн онцлогоос шалтгаална. Чингис хот орчим нь манай орны салхи ихтэй  газар нутгийн нэг бөгөөд жилийн дундаж салхины хурд 3.7 м/с, хаврын саруудын салхины дундаж хурд 3.8-5,0 м/с байдаг.

                               Салхины сар жилийн дундаж хурд / м/с /


 

 

Өндөрхаан өртөөний салхины зүгийн давтагдал / % /, дундаж хурд /м/с/

Дээрх зургаас харахад өвөл, хавар намрын улиралд баруун өмнөд чиглэлийн салхи зонхилж , харин зун  баруун өмнөдийн салхины давтагдал багасч зүүн хойд болон хойд зүгийн салхины давтагдал нэмэгдэж ирдэг зүй тогтол харагдаж байна. 

Холбоотой мэдээний жагсаалт

Гарчиг Үүсгэсэн огноо Шинэчлэгдсэн огноо Хандалт
2022 оны жилийн тойм 2023-02-01 1970-01-01 205