Мэдээлэл > Мэдээ, мэдээлэл

2022 оны 01-р сарын 3-10 хоногийн хөдөө аж ахуйн цаг уурын тойм

Шинэчлэгдсэн: 2022-06-26 03:36:34

Температур:

        Агаарын дундаж температур нь -16.9…-23.0 градус хүйтэн, олон жилийн дундажтай  харьцуулахад  Хэрлэн, Биндэр, Дадал, Дархан, Батширээт, Баян-Адрага, Баянмөнх, Дэлгэрхаан, Жаргалтхаан сум, Өлзийт тосгоны нутгаар дунджийн орчим, Өмөндэлгэр сум, Хэрлэнбаян-Улаан тосгоны нутгаар дунджаас 1.3...2.0 градусаар дулаан, Баян-Овоо, Батноров,Норовлин, Цэнхэрмандал сум, Гурванбаян тосгоны нутгаар дунджаас -1.7...-2.6 градусаар хүйтэн болж өнгөрлөө. Хамгийн их температур Батширээт суманд -4.2  градус дулаан, хамгийн бага температур нь  Батширээт суманд -33.8 градус хүйтэн  байсан байна. Ихэнх сумдын нутгаар -30 градусыг давж 1 – 6 өдөр хүйтэрсэн бол Дадал, Дархан, Өмнөдэлгэр, Галшар, Жаргалтхаан сумдын нутгаар -30 градусыг хүйтрээгүй байна.

​​​

       Хөрсний дундаж температур нь -16.8...-23.5 градус хүйтэн, олон жилийн  дундажтай харьцуулахад бүх нутгаар 2.0...5.6 градусаар дулаарсан. Хэрлэн, Баян-Овоо, Биндэр, Баян-Адрага, Баянмөнх,  Жаргалтхаан Цэнхэрмандал сумдын нутгаар дунджийн орчим, Дадал, Дархан, Галшар, Өмөндэлгэр, Батноров, Батширээт, Дэлгэрхаан сум, Хэрлэнбаян-Улаан Өлзийт тосгоны нутгаар дунджаас 1.3...4.7 градусаар дулаан, Норовлин сум, Гурванбаян тосгоны нутгаар дунджаас -1.1...-1.4 градусаар хүйтэн болж өнгөрлөө.

 Хамгийн их температур нь Дархан суманд 5.7 градус дулаан, хамгийн  бага температур нь Биндэр суманд  -36.6 градус хүйтэн байжээ.

Тунадас:

            Бүх сумдын нутгаар 0.0...1.9мм тунадас орсон байна. Хамгийн их тунадас нь Дадал суманд 1.9 мм, хамгийн бага нь Өмөндэлгэр, Баянмөнх сумын нутгаар 0.0 мм тунадас орсон.

          Чийг:

            Агаарын харьцангуй чийгийн дундаж  64...78%, дутагдал чийгийн дундаж 0.2..0.8% байна. Бүх сумдын нутгаар 30%-иас бага чийгтэй өдөр ажиглагдаагүй байна.

Салхи шуурга

             Салхины дундаж хурд 0-3 м/с, их хурд нь 4-13 м/с хүрч салхилснаас хамгийн их салхи нь Галшар  суманд  13 м/с хүрсэн бол Бусад нутгаар 7-10 м/с хүрч салхилсан байна. Дархан, Галшар, Жаргалтахаан сум, Хэрлэнбаян-Улаан, Өлзийт тосгоны нутгаар 10м/с-ээс их салхи 1-4 өдөр салхилсан байна.

Цасан бүрхүүл:

        Нийт нутгаар 4-10 баллын  цасан бүрхүүлтэй ,цасны дундаж өндөр 0-4см байна.

Мал аж ахуйн үйлдвэрлэлд хийгдэж  буй ажил цаг агаарын нөлөөлөл:

            Энэ арав хоногт мал аж ахуйн үйлдвэрлэлд,  мал оторлох, хужир шүү бэлтгэх малд нэмэгдэл тэжээл өгөх зэрэг ажил хийгдэж байна. Дээрхи ажлууд хийхэд цаг агаарын нөлөөллөөс ажил саатаагүй. Малын усан хангамж  Биндэр, Дархан, Өмнөдэлгэр, Галшар, Батноров, Баянмөнх, Жаргалтхаан, Норовлин,  Цэнхэрмандал сумдын нутгаар дунд зэрэг, бусад сумдын нутгаар сайн байна.

                                  Тойм бичсэн инженер С.Батцэнгэл