Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм

2017 оны 09-р сарын1-10 хоногийн хөдөө аж ахуйн цаг агаарын тойм

Шинэчлэгдсэн: 2022-12-05 03:52:14

 

             Агаарын дундаж температур 9,9...14,5 градус дулаан болж хамгийн их температур нь Галшар суманд 27,5 градус, хамгийн бага нь Дэлгэрхаан суманд -2,8 градус хүйтэн болж өнгөрлөө. 

         Хөрсний дундаж температур 13,3...20,3 градус дулаан, хамгийн их нь 53,6 градус дулаан Галшар суманд  ажиглагдсан ба нийт нутгаар 40градусыг давж халсан  1-7 өдөр ажиглагдсан байна. Хамгийн бага нь Цэнхэрмандал суманд -2,4 градус хүрч хүйтэрсэн байна.

Тунадас:

           Нийт нутгаар 3-6 өдөр 3,4 - 53,5 мм хур тунадас орсноос хамгийн их нь Баян-Адарга суманд 53,5 мм, хамгийн бага нь Батноров суманд 3,4мм тунадас орсон байна.

Салхи:

      Салхины дундаж хурд 2- 5м/с, хамгийн их салхи нь 10-21 м/с хүрч салхилснаас хамгийн их салхи нь Дархан суманд 21м/с хүрсэн байна.  Нийт нутгаар 10м/с -ээс их салхитай 1-10 өдөр ажиглагдсан байна.

Чийг:

        Агаарын харьцангуй чийгийн дундаж 53-71% байсан ба Дадал ,Норовлин, Өмнөдэлгэр, Батширээт, Баян-Адарга Цэнхэрмандал сумдаас бусад сумдын нутгаар 30%-аас  бага чийгтэй 1-7 өдөр ажиглагдснаас хамгийн их нь Галшар суманд 7 өдөр ажиглагдсан байна.

Ургамлын ургалт:

                Хадлан бэлчээрийн ургамлын дундаж өндөр 6-18 см ургасан байна.

 

Зуншлагын байдал:

           Дадал, Баян-овоо, Өмнөдэлгэр, Батноров, Баян-Адарга, Гурванбаян, Норовлин сумын нийт, Батширээт сумын ихэнх нутгаар зуншлага сайн, Батширээт сумын өмнө хэсэг, бусад сумдын нутгаар гандуу байна. 

Хаа-н үйлдвэрлэлд хийгдэж буй ажил:

    Нийт нутгаар хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд мал оторлох, хадлан тэжээл бэлтгэх ажил хийгдэж байна. Энэ ажилд цаг агаарын байдал тохиромжтой нөлөөлсөн.

                                            Тойм бичсэн Ж.Дашцэрэн  

Холбоотой мэдээний жагсаалт

Гарчиг Үүсгэсэн огноо Шинэчлэгдсэн огноо Хандалт
2022 оны 11-р сарын 3-10 хоногийн хөдөө аж ахуйн цаг уурын тойм 2022-12-02 1970-01-01 402