Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2017 оны 10-р сарын 2-10 хоногийн хөдөө аж ахуйн цаг уурын тойм


Температур:
Агаарын дундаж температур -4,7...1,6 градус, хамгийн их температур нь Баянмөнх суманд 15,5 градус дулаан, хамгийн бага нь Батширээт суманд -15,2 градус хүйтэн болж өнгөрлөө.
Хөрснийн дундаж температур -5,7...3,9 градус, хамгийн их нь Хэрлэнбаян улаан тосгохд 34,6 градус дулаан, хамгийн бага нь Батширээт суманд -16,9 градус хүйтэн болсон байна.
Тунадас:
Биндэр, Өндөрхаан, Өлзийт, Өмнөдэлгэр, Цэнхэрмандал, Жаргалтхаан сумдын нутгаар 0,0-0,7мм тунадас 1 өдөр орсон ба бусад сумдын нутгаар хур тунадас ороогүй байна.
Салхи:
Салхины дундаж хурд 1-4 м/с, хамгийн их салхи нь 6-16м/с хүрч салхилж, Дадал, Баян-Овоо, Батноров, Баян-Адарга, Гурванбаян, Батширээт сумдаас бусад сумдын нутгаар 10м/с их салхитай өдөр 1-9 өдөр ажиглагдсан ба хамгийн олон нь Галшар суманд 8 өдөр ажиглагдсан байна.
Чийг:
Агаарын харьцангуй чийгийн дундаж 41-69% хүрч, Өмнөдэлгэр, Баян-Адарга, Гурванбаян, Норовлин сумдаас бусад сумдын нутгаар 30% бага чийгтэй 2-9 өдөр ажиглагдсан байна.
Ургамал, Цасан бүрхүүл:
Энэ арав хоногт хадлан бэлчээрийн ургамал хатаж хагдарсан. Гурванбаян тосгонд 6 баллын 2см цасан бүрхүүл тогтсон, бусад сумдын нутгаар цасан бүрхүүл тогтоогүй байна.
Хаан үйлдвэрлэлд хийгдэж буй ажил:
Тухайн арав хоногт хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд мал оторлох, мал хээлтүүлэх ажил хийгдэж байна. Эдгээр ажил хийгдэхэд цаг агаарын байдал тохиромжэүй нөлөөлж ажил саатааагүй байна.
Тойм бичсэн Ж.Дашцэрэн