Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм

2017 оны 5 сарын 3-р арав хоногийн хөдөө аж ахуйн цаг уурын тойм

Шинэчлэгдсэн: 2022-12-05 13:31:00

Агаарын температур

     Агаарын дундаж температур 13-18 градус дулаан. Агаарын үнэмлэхүй их температур Хэрлэн  суманд 36 градус хүрсэн бол үнэмлэхүй бага температур Батширээт, Цэнхэрмандал сумдад -7 градус хүрч хүйтэрсэн байна.

Хур тунадас

         Энэ арав хоногт  ихэнх сумдын нутгаар 0.0 - 4.0 мм хур тунадас орсон бол Батширээт, Баян-Адарга, Гурванбаян сумдад энэ арав хоногт хур тунадас орсонгүй. Хамгийн их нь Галшар суманд 4.0 мм, хамгийн бага нь Хэрлэнбаян-Улаан, Өмнөдэлгэр, Батноров, Баянмөнх, Өлзийт сумдад 0.0 мм хур тунадас орсон байна.

Салхи

      Салхины хамгийн их хурд 12 - 24 м/с хүрч 10м/с-ээс давж 4-10 хоног салхилсан байна. Биндэр, Баян-Овоо, Батноров, Батширээт, Норовлин, Гурванбаян, Цэнхэрмандал, Баянмөнх,  Баян-Адарга, Дадал сумдад 14-17 м/с, бусад сумдын нутгаар  20-27 м/с хүрч салхилсан байна.  

Ургамал

     Энэ арав хоногт ургамлын дундаж өндөр 2-11 см ургасан байна. Ургамлын ургалтын байдал нийт нутгаар сайн байна. Зуншлага хэвийн.

ХАА-н үйлдвэрлэлд нөлөөлсөн тухай

       Энэ арав хоногийн ихэнх өдрүүдэд шороон явган шуургатай байлаа. Газар тариаланд хүнсний ногоо тарих ажил явагдаж байна. Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд саатсан ажил байхгүй. Малын бэлчээрлэлтийг саатуулаагүй.

Тойм бичсэн: ХААЦУ-ын үйлчилгээний инженер Ч.Уранчимэг

Холбоотой мэдээний жагсаалт

Гарчиг Үүсгэсэн огноо Шинэчлэгдсэн огноо Хандалт
2022 оны 11-р сарын 3-10 хоногийн хөдөө аж ахуйн цаг уурын тойм 2022-12-02 1970-01-01 402