Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм

2017 оны 04 дүгээр сарын 3 дугаар арав хоног

Шинэчлэгдсэн: 2024-03-13 17:35:46

Агаарын температур

Агаарын дундаж температур 4-9 градус дулаан. Уур амьсгалын дундаж утгатай харьцуулахад Баян-Адрага, Дэлгэрхаан сум, Өлзийт тосгон 2 градусаар хүйтэн, Галшар, Өмнөдэлгэр сум 1-2 градусаар дулаан бусад нутгаар дунджийн орчим дулаан байлаа.Агаарын үнэмлэхүй их температур Баян-Адрага, Баянмөнх, Хэрлэн суманд 25 градус хүрсэн бол үнэмлэхүй бага температур Цэнхэрмандал суманд -11 градус хүрч хүйтэрсэн байна.

 

Хур тунадас

Энэ арав хоногт Дадал, Норовлин суманд 1,0-1,1мм, Өмнөдэлгэр, Галшар суманд 0,0 тунадас орж бусад нутгаар хур тунадас орсонгүй.

Салхи

Салхины хамгийн их хурд 14-25м/с хүрч 10м/с-ээс давж 3-10 хоног салхилсан байна. Батноров, Баян-Адарга, Дадал, Норовлин, Гурванбаян тосгонд 14-16м/с, Батширээт, Өмнөдэлгэр, Дэлгэрхаан сум Өлзийт тосгон 18м/с бусад нутгаар 20-25 м/с хүрчээ.

ХАА-н үйлдвэрлэлд нөлөөлсөн тухай

Энэ арав хоногийн ихэнхи өдрүүдэд халуун хуурай салхи, шороон явган шуургатай байлаа. Агротехникийн үйл ажиллагаа, малын бэлчээрлэлтийг саатуулаагүй.

Тойм бичсэн: Ерөнхий технологич инженер Б.Хэрлэнчимэг

Холбоотой мэдээний жагсаалт

Гарчиг Үүсгэсэн огноо Шинэчлэгдсэн огноо Хандалт
2024 оны 03 дугаар сарын 1-10-р хоногийн хөдөө аж ахуйн тойм мэдээ 2024-03-12 1970-01-01 7