Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм

2017 оны 07-р сарын 2-р 10 хоногийн хөдөө аж ахуйн цаг агаарын тойм

Шинэчлэгдсэн: 2024-03-02 11:03:56

Температур

        Энэ арав хоногт агаарын дундаж теператур 18,8...24,6 градус хүрч олон жилийн дундажтай харьцуулахад ..... их дулаан нь Дархан суманд 38,9 градус, бага нь Батширээт суманд 4,8 градус , 30 градусаас давж халсан 2-7өдөр ажиглагдсан байна.

       Хөрсний дундаж температур 26,4...36,2 градус,хамгийн их нь Дэлгэрхаан суманд 68,2градус, бага нь Батширээт суманд 4,5 градус, 40 градусаас  давж халсан  9-10 өдөр ажиглагджээ.

 

Хур тунадас

      Нийт нутгаар 1,9...25,8 мм тунадас 3-6 өдөр орсноос хамгийн их нь Жаргалтхаан суманд 25,8 мм, хамгийн бага нь Галшар суманд 1,9 мм орсон байна.

Салхи

      Салхины дундаж хурд 2-5 м/с , хамгийн их салхи 6-25 м/с  хүрч салхилжээ. Их нь Хэрлэнбаян тосгонд 25м/с, бага нь Дадал суманд 6м/с хүрч ажиглагдснаас Дадал сумаас бусад сумдын нутгаар 10 м/с -с их салхитай өдөр 1-10 удаа ажиглагдсан байна.

Чийг

        Энэ арав хоногт харьцангуй чийгийн дундаж 37-59 %-д хүрч, Норовлин, Батширээт, Баян-Адарга суманд 30%-с бага чийгтэй өдөр ажиглагдаагүй, бусад сумдын нутгаар 3-10 удаа ажиглагдсан байна.

Ургамлын ургалт

      Нийт нутгаар хадлан бэлчээрийн ургамлын дундаж өндөр 4-16 см ургаж,  хэт халалт , халуун хуурай салхинаас  бэлчээрийн ургамлын ургалт удааширч шинэ үе шат ажиглагдаагүй,  улаан буудайнд цэцэглэлтийн үе шат явагдаж байна.

Зуншлагын байдал 

       Дадал, Гурванбаян сумдын нийт нутаг, Өмнөдэлгэр, Батноров, Батширээт сумдын ихэнх нутгаар зуншлага сайн, Өмнөдэлгэр сумын өмнө, Батноров сумын зүүн, өмнө, Батширээт сумын өмнө зүг, бусад сумдын нутгаар гандуу байна.

Хаан үйлдвэрлэлд зохиогдож буй ажил

        Энэ арав хоногт Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд  хонь хяргах, мал оторлох ажил хийгдэхэд  хэт халат,  халуун хуурай салхитай байснаас цаг агаарын байдал тохиромжгүй нөлөөлсөн  боловч ажил саатаагүй.

 

                                                  Тойм бичсэн Ж.Дашцэрэн

Холбоотой мэдээний жагсаалт

Гарчиг Үүсгэсэн огноо Шинэчлэгдсэн огноо Хандалт
2024 оны 03 дугаар сарын 1-10-р хоногийн хөдөө аж ахуйн тойм мэдээ 2024-03-12 1970-01-01 7