Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм

2017 оны 07-р сарын 3-р арав хоногийн хөдөө аж ахуйн тойм

Шинэчлэгдсэн: 2024-03-16 05:46:57

Температур:

         Энэ арав хоногт агаарын дундаж температур 17,0...21,6 градус, олон жилийн дундажтай харьцуулахад 0,3 градусаар дулаан болж өнгөрчээ. Хамгийн их дулаан нь Баян-Овоо суманд 32,8 градус, хамгийн бага нь Батширээт суманд 4,3 градус дулаан байснаас, Өмнөдэлгэр, Жаргалтхаан сумаас бусад сумдын нутгаар 1-4 өдөр 30 градусаас давж халсан  байна.

       Нийт нутгаар хөрсний дундаж температур 21,9...29,5 градус хүрснээс, 40 градусаас давж 6-10 өдөр халсан байна.  Хамгийн их нь Баян-Овоо суманд 64,4 градус, хамгийн бага нь Батширээт суманд 4,0 градус хүрчээ. 

  

Тунадас:

        Энэ арав хоногт нийт нутгаар  3,7...34,3 мм тунадас 3-10 өдөр орсноос хамгийн их нь Дэлгэрхаан суманд 34,3мм, хамгийн бага нь Баян-Адарга суманд 3,8мм тунадас орсон байна.  Биндэр, Өндөрхаан, Өлзийт суманд 9-10 өдөр тунадас орсон байна.

Салхи:

        Энэ арав хоногт нийт нутгаар салхины дундаж хурд 1-4м/с,  салхины их хурд нь  6-24м/с хүрснээс Дэлгэрхаан суманд 24м/с , Дадал Батноров суманд 6м/с хүрч салхилсан байна.  Дадал, Норовлин, Батноров сумаас бусад сумдын нутгаар 10 м/с их салхи  3-10 өдөр ажиглагджээ.

Чийг:

         Нийт нутгаар харьцангуй чийгийн дундаж 41-68% хүрснээс Дадал, Дэлгэрхаан, Жаргалтхаан, Норовлин, Батширээт сумдаас бусад сумдын нутгаар харьцангуй чийг 30% бага чийгтэй 1-10 өдөр ажиглагдснаас хамгийн олон нь Дархан суманд 10 өдөр ажиглагдсан байна.

Ургамлын ургалт:

      Нийт нутгаар хадлан бэлчээрийн ургамлын дундаж өндөр 4-17см ургаснаас Дархан сумын нутгаар ургац тодорхойлох боломжгүй бусад сумдын нутгаар 0,4-5,5 ц/га ургацтай байна. 

  

Зуншлагын байдал:

      Энэ арав хоногт Дадал,Галшар, Батноров,Баян-Адарга, Гурванбаян сумдын нийт нутаг, Норовлин, Өмнөдлэгэр, Батширээт сумдын ихэнх нутгаар зуншлага сайн, Норовлин, Батширээт ,Өмнөдэлгэр сумдын өмнө , бусад сумдын нутгаар гандуу, Дархан сумын өмнө хэсгээр гантай байна.

Хаа-н үйлдвэрлэлд хийгдэж буй ажил 

     Тухайн арав хоногт хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд хонь хяргах, мал оторлох  мал хээлтүүлэх  ажил хийгдэхэд цаг агаарын байдлаас болоод ажил саатаагүй .

                                                          Тойм бичсэн Ж.Дашцэрэн

Холбоотой мэдээний жагсаалт

Гарчиг Үүсгэсэн огноо Шинэчлэгдсэн огноо Хандалт
2024 оны 03 дугаар сарын 1-10-р хоногийн хөдөө аж ахуйн тойм мэдээ 2024-03-12 1970-01-01 7