Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2017 оны 08-р сарын 1-10 хоногийн хөдөө аж ахуйн цаг агаарын тойм
Температур
Энэ арав хоногт агаарын дундаж температур 15,7...19,4 градус дулаан, олон жилийн дундажтай харьцуулахад 0,2..1,3 граудусаар сэрүүн, хамгийн их температур нь Биндэр суманд 29,9 градус хамгийн бага температур нь Батширээт суманд 5,8 градус дулаан болж өнгөрлөө.
Хөрсний дундаж температур нь 19,3...25,1 гарудус дулаан, хамгийн их нь Дадал суманд 62,0 градус , хамгийн бага нь Батширээт суманд 5,4 градус дулаан болжээ. 40 градусыг давж халсан 3-9 өдөр ажиглагдснаас Дадал,Норовлин суманд 9 өдөр ажиглагдсан байна.
Тунадас
Нийт нутгаар 4-9 өдөр бороо орж 18,0 - 82,2 мм тунадас орсноос хамгийн их нь Хэрлэн суманд 82,2мм, хамгийн бага нь Батноров суманд 18,0 мм тунадас орсон байна.
Салхи
Энэ арав хоногт нийт нутгаар салхины дундаж хурд 1-4м/с, салхины их хурд нь 6-20м/с хүрснээс Хэрлэнбаянулаан тосгонд 20м/с, Батноров суманд 6м/с хүрч салхилжээ. Дадал, Норовлин, Баян-Адарга сумаас бусад сумдын нутгаар 10м/с их салхи 1-9 өдөр ажиглагджээ.
Чийг
Энэ арав хоногт агаарын харьцангуй чийгийн дундаж 67-77% , хамгийн их нь Хэрлэн, Дадал суманд 77%, хамгийн бага нь Батширээт суманд 67%, хүрчээ. Галшар, Гурванбаян, Дадал, Биндэр сумдын нутгаар 30% -с бага чийгтэй 1-2 өдөр ажиглагдсан бол бусад сумдын нутгаар ажиглагдаагүй байна.
Ургамлын ургалт
Нийт нутгаар хадлан бэлчээрийн ургамлын дундаж өндөр 8-18см ургасан байна.
Зуншлагын байдал
Энэ арав хоногт Дадал, Галшар,Өмнөдэлгэр, Батноров, Баян-адарга, Норовлин, Гурванбаян нийт нутаг, Батширээт сумын ихэнх нутгаар зуншлага сайн, Батширээт сумын өмнө болон бусад сумдын нутгаар гандуу, Дархан сумын өмнө хэсгээр гантай байна.
Хаан үйлдвэрлэлд хийгдэж буй ажил
Тухайн арав хоногт хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд мал оторлох, хадлан тэжээл бэлтгэх ажил хийгдэж байна Энэ үеэр бороо орж цаг агаар тохиромжгүй байсан ч ажил саатаагүй.
Тойм бичсэн Ж.Дашцэрэн
Холбоотой мэдээний жагсаалт
Гарчиг | Үүсгэсэн огноо | Шинэчлэгдсэн огноо | Хандалт |
2024 оны 03 дугаар сарын 1-10-р хоногийн хөдөө аж ахуйн тойм мэдээ | 2024-03-12 | 1970-01-01 | 7 |