Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2017 оны 08-р сарын 3-10 хоногийн хөдөө аж ахуйн цаг агаарын тойм
Температур:
Агаарын дундаж температур 9,2 ...14,5 градус дулаан, хамгийн их температур нь Галшар суманд 27,6 градус дулаан, хамгийн бага нь Батширээт суманд -4,5 градус хүйтэн болж өнгөрлөө.
Хөрсний дундаж температур 15,3...23,6 градус дулаан, хамгийн их нь 56,5 градус Хэрлэн баян улаанд ажиглагдсан ба нийт нутгаар 40 градусаас давж халсан нь 2-11 өдөр ажиглагдсан байна. Хамгийн бага нь Батширээт суманд -4,8 градус хүрч цочир хүйтэрсэн байна.
Тунадас:
Нийт нутгаар 1-4 өдөр 0,0-24,8 мм хур тунадас орсноос хамгийн их нь Дадал суманд 24,8 мм, хамгийн бага нь Баянмөнх суманд 0,0 мм тунадас орсон байна.
Салхи:
Салхины дундаж хурд 3-5м/с, хамгийн их салхи 8-21м/с болж өнгөрснөөс хамгийн их нь Галшар суманд 21м/с хүрч салхилсан байна. Дадал, Батноров сумаас бусад сумдын нутгаар 10м/с их салхитай өдөр 1-10 өдөр ажиглагдсан байна.
Чийг:
Агаарын харьцангуй чийгийн дундаж 42-66 % байсан ба Норовлин, Баян-Адарга,Цэнхэрмандал, Хэрлэнбаян улаан тосгоноос бусад сумдын нутгаар 30% бага чийгтэй 1-10 өдөр ажиглагдснаас Галшар суманд 10 өдөр ажиглагдсан байна.
Ургамлын ургалт:
Энэ арав хоногт хадлан бэлчээрийн ургамлын дундаж өндөр 7-21см ургасан ба ургац 0,6...6,7 ц/га болсон байна.
Зуншлагын байдал:
Дадал, Баян-овоо, Өмнөдэлгэр, Батноров, Баян-Адарга, Норовлин сумын нийт, Батширээт, Дархан сумын ихэнх нутгаар зуншлага сайн, Батширээт, Дархан сумын өмнө хэсэг, бусад сумдын нутгаар гандуу байна.
Хаан үйлдвэрлэлд зохиогдож буй ажил:
Тухайн арав хоногт хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд хадлан тэжээл ,хужир шүү бэлтгэх, мал оторлох ажил хийгдэж байна . Дээрх ажлууд хийгдэхэд цаг аагааарын байдал тохиромжтой нөлөөллөө.
Тойм бичсэн Ж.Дашцэрэн
Холбоотой мэдээний жагсаалт
Гарчиг | Үүсгэсэн огноо | Шинэчлэгдсэн огноо | Хандалт |
2024 оны 03 дугаар сарын 1-10-р хоногийн хөдөө аж ахуйн тойм мэдээ | 2024-03-12 | 1970-01-01 | 7 |