Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2017 оны 09-р сарын1-10 хоногийн хөдөө аж ахуйн цаг агаарын тойм
Агаарын дундаж температур 9,9...14,5 градус дулаан болж хамгийн их температур нь Галшар суманд 27,5 градус, хамгийн бага нь Дэлгэрхаан суманд -2,8 градус хүйтэн болж өнгөрлөө.
Хөрсний дундаж температур 13,3...20,3 градус дулаан, хамгийн их нь 53,6 градус дулаан Галшар суманд ажиглагдсан ба нийт нутгаар 40градусыг давж халсан 1-7 өдөр ажиглагдсан байна. Хамгийн бага нь Цэнхэрмандал суманд -2,4 градус хүрч хүйтэрсэн байна.
Тунадас:
Нийт нутгаар 3-6 өдөр 3,4 - 53,5 мм хур тунадас орсноос хамгийн их нь Баян-Адарга суманд 53,5 мм, хамгийн бага нь Батноров суманд 3,4мм тунадас орсон байна.
Салхи:
Салхины дундаж хурд 2- 5м/с, хамгийн их салхи нь 10-21 м/с хүрч салхилснаас хамгийн их салхи нь Дархан суманд 21м/с хүрсэн байна. Нийт нутгаар 10м/с -ээс их салхитай 1-10 өдөр ажиглагдсан байна.
Чийг:
Агаарын харьцангуй чийгийн дундаж 53-71% байсан ба Дадал ,Норовлин, Өмнөдэлгэр, Батширээт, Баян-Адарга Цэнхэрмандал сумдаас бусад сумдын нутгаар 30%-аас бага чийгтэй 1-7 өдөр ажиглагдснаас хамгийн их нь Галшар суманд 7 өдөр ажиглагдсан байна.
Ургамлын ургалт:
Хадлан бэлчээрийн ургамлын дундаж өндөр 6-18 см ургасан байна.
Зуншлагын байдал:
Дадал, Баян-овоо, Өмнөдэлгэр, Батноров, Баян-Адарга, Гурванбаян, Норовлин сумын нийт, Батширээт сумын ихэнх нутгаар зуншлага сайн, Батширээт сумын өмнө хэсэг, бусад сумдын нутгаар гандуу байна.
Хаа-н үйлдвэрлэлд хийгдэж буй ажил:
Нийт нутгаар хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд мал оторлох, хадлан тэжээл бэлтгэх ажил хийгдэж байна. Энэ ажилд цаг агаарын байдал тохиромжтой нөлөөлсөн.
Тойм бичсэн Ж.Дашцэрэн
Холбоотой мэдээний жагсаалт
Гарчиг | Үүсгэсэн огноо | Шинэчлэгдсэн огноо | Хандалт |
2024 оны 03 дугаар сарын 1-10-р хоногийн хөдөө аж ахуйн тойм мэдээ | 2024-03-12 | 1970-01-01 | 7 |