Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм

2017 оны 10-р сарын 1 10 хоногийн хөдөө аж ахуйн уурын тойм

Шинэчлэгдсэн: 2024-03-02 11:03:25

Температур:

          Агаарын дундаж температур 0,6...4,8 градус дулаан, хамгийн их температур нь Баянмөнх суманд 24,3 градус дулаан, хамгийн бага нь Батширээт суманд -12,7 градус хүйтэн болж өнгөрлөө.

         Хөрсний дундаж температур 2,6..7,5 градус дулаан, хамгийн их нь 39,5 градус Хэрлэн баян улаан тосгонд ажиглагдсан ба хамгийн  бага нь Батширээт суманд -13,8 градус хүйтэн болжээ.

Тунадас:

           Нийт нутгаар 1-5 өдөр 0,0..27,3 мм тунадас орсноос хамгийн их нь Хэрлэн суманд 27,3 мм хур тунадас 5 өдөр орсон байна.

Салхи:

      Салхины дундаж хурд 2-5 м/с,  хамгийн их салхи 10-19м/с салхилснаас хамгийн их нь Хэрлэн баян улаан, Галшар, Хэрлэн суманд 19м/с хүрч салхилсан байна.  Нийт нутгаар 10м/с их салхи 1-9 өдөр ажиглагдсан байна.

Чийг:

           Агаарын харьцангуй чийгийн дундаж 47-62% байсан ба Норовлин, Цэнхэрмандал, Гурванбаян  тосгоноос бусад сумдын нутгаар 30% бага чийгтэй 1-6 өдөр ажиглагджээ.

Ургамлын ургалт:

     Нийт нутгаар хадлан бэлчээрийн ургамал хаталт хагдралтын үе шат жигдэрсэн.

Хаа-н үйлдвэрлэлд зохигдож буй ажил:

  Тухайн  арав хоногт хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд тариа хураалт дуусаж, мал оторлох, хужир шүү, хадлан тэжээл бэлтгэх ажил хийгдэхэд цаг агаарын байдлаас болж ажил саатаагүй 

                                   Тойм бичсэн Ж.Дашцэрэн    

 

Холбоотой мэдээний жагсаалт

Гарчиг Үүсгэсэн огноо Шинэчлэгдсэн огноо Хандалт
2024 оны 03 дугаар сарын 1-10-р хоногийн хөдөө аж ахуйн тойм мэдээ 2024-03-12 1970-01-01 7