Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2017 оны 10-р сарын 3-10 хоногийн хөдөө аж ахуйн цаг уурын тойм
Температур:
Агаарын дундаж температур -2,8...1,6 градус, хамгийн их температур нь Баян-Овоо суманд 15,7 градус дулаан, хамгийн бага нь Батширээт суманд -17,5 градус хүйтэн болж өнгөрлөө.
Хөрсний дундаж температур -2,8...2,9 градус, хамгийн их температур нь Галшар суманд 30,0 градус дулаан, хамгийн бага нь Батширээт суманд -20,7 градус хүйтэн байсан байна.
Тунадас:
Биндэр, Баян-Овоо, Батширээт, Баян-Адарга, Жаргалтхаан, Өлзийт сумдаас бусад сумдын нутгаар 0,0-1,6мм тунадас 1-3 өдөр ажиглагдсан байна.
Салхи:
Салхины дундаж хурд 2-5 м/с, салхины их хурд 9-18м/с хүрснээс хамгийн их салхи нь Дархан, Хэрлэнбаян тосгонд 18м/с Дадал сумаас бусад сумдын нутгаар 10м/с их салхитай 5-9 өдөр ажиглагджээ.
Чийг:
Нийт нутгаар агаарын харьцангуй чийг 43-63% хүрснээс, 30% бага чийгтэй 1-8 өдөр ажигглагджээ.
Цасан бүрхүүл:
Нийт нутгаар цасан бүрхүүл тогтоогүй.
Хаан үйлдвэрлэлд зохиогдож буй ажил:
Энэ арав хоногт хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд мал оторлох, мал хээлтүүлэх, хужир шүү бэлтгэх ажил хийгдэхэд ажил саатаагүй, цаг агаарын байдал тохиромжтой нөлөөллөө.
Холбоотой мэдээний жагсаалт
Гарчиг | Үүсгэсэн огноо | Шинэчлэгдсэн огноо | Хандалт |
2024 оны 03 дугаар сарын 1-10-р хоногийн хөдөө аж ахуйн тойм мэдээ | 2024-03-12 | 1970-01-01 | 7 |