Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2017 оны 11-р сарын 1-10 хоногийн хөдөө аж ахуйн цаг уурын тойм
Температур:
Агаарын дундаж температур -4,5...-8,7 градус хүйтэн, хамгийн их температур нь Өлзийт тосгонд 12,0 градус дулаан, хамгийн бага температур нь Дэлгэрхаан суманд -26,9 градус хүйтэн болж өнгөрлөө.
Хөрсний дундаж температур нь -4,2...-8,8 градус хүйтэн, хамгийн их нь Галшар суманд 24,9 градус дулаан, хамгийн бага нь Дэлгэрхаан суманд -27,0 градус хүйтэн болжээ.
Тунадас:
Нийт нутгаар 0,5-12,1 мм тунадас 2-3 өдөр орсноос, хамгийн их нь Гурванбаян тосгонд 12,1 мм, хамгийн бага нь Дадал суманд 0,5 мм тунадас орсон байна.
Салхи:
Энэ арав хоногт нийт нутгаар салхины дундаж хурд 2-5 м/с, хамгийн их хурд 8-19м/с хүрч салхилснаас Хэрлэнбаян улаан тосгонд 19м/с, Дадал суманд 8м/с хүрч салхилжээ. Дадал сумаас бусад сумдын нутгаар 10м/с их салхи 2-8 өдөр ажиглагджээ.
Цасан бүрхүүл цасны зузаан:
Энэ арав хоногт Дадал, Галшар сумаас бусад сумдын нутгаар тогтвортой цасан бүрхүүл тогтсон. Дээрхи 2 сумаас бусад сумдын нутгаар цасны дундаж зузаан 2-9 см , цасны нягт нь 0,07-0,24 г/см куб байна. Дархан, Баянмөнх, Дэлгэрхаан, Хэрлэнбаян, Өмнөдэлгэр, Баян-Овоо, Өндөрхаан, Галшар сумдын нутгаар цас, орон шуурга 1-3 удаа 6-23 цаг үргэлжлэн шуурсан байна.
Хаа-н үйлдвэрлэлд хийгдэж буй ажил:
Энэ арав хоногт хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд хужир шүү бэлтгэх,мал оторлох, мал хээлтүүлэх, хадлан тэжээл бэлтгэх ажил хийгдэж байна. Эдгээр ажил хийгдэхэд цаг агаарын байдлаас болж ажил саатаагүй .
Тойм бичсэн Ж.Дашцэрэн
Холбоотой мэдээний жагсаалт
Гарчиг | Үүсгэсэн огноо | Шинэчлэгдсэн огноо | Хандалт |
2024 оны 03 дугаар сарын 1-10-р хоногийн хөдөө аж ахуйн тойм мэдээ | 2024-03-12 | 1970-01-01 | 7 |