Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм

2017 оны 11-р сарын 2-р 10 хоногийн хөдөө аж ахуйн цаг уурын тойм

Шинэчлэгдсэн: 2024-03-16 19:53:19

Температур:

            Агаарын дундаж температур -12,2...-18,3 градус хүйтэн,  Агаарын үнэмлэхүй их температур Дадал суманд -0,3 градус , үнэмлэхүй бага температур Өлзийт тосгонд -33,0 градус хүрч хүйтэрлээ. Агаарын дундаж температур -30 градусаас давж Хэрлэн, Өлзийт, Батширээт, Гурванбаян, Дэлгэрхаан сумдын нутгаар  1-2 өдөр  хүйтэрсэн байна.

              Хөрсний дундаж температур -11,1...-19,5 гардус хүйтэн, хамгийн их  нь Галшар суманд 10,5 градус дулаан, хамгийн бага нь Өлзийт тосгонд -34,0 градус  хүрч хүйтэрсэн байна.

Тунадас:

                Биндэр, Батширээт, Цэнхэрмандал сумдаас бусад нутгаар  1-3 өдөр 0,0-1,0 мм тунадас орсноос хамгийн их нь Өлзийт тосгонд 1,0 ммм тунадас орсон байна.

Салхи: 

          Нийт нутгаар салхины дундаж хурд 2-6м/с, салхины  их хурд  нь 6-18м/с хүрснээс Дархан суманд 18м/с, Дадал суманд 6м/с хүрч салхилсан байна. Дадал сумаас бусад сумдын нутгаар 10м/с их салхи 1-10 өдөр ажиглагдсан байна.  

Цасан бүрхүүл :

              Дадал, Галшар сумаас бусад  нутгаар  цасны дундаж зузаан 1-12 см, хунгарласан газраа 30-80 см, Гурванбаян, Цэнхэрмандал Дэлгэрхаан, Баянмөнх суманд хөрний зузаан 1-3 см байна.  Гурванбаян, Өмнөдэлгэр, Жаргалтхаан, Дэлгэрхаан, Баянмөнх, Баянхутаг,сум болон Хэрлэнбаян тосгон 7-12см зузаан цасан бүрхүүлтэй байна.  Дархан, Хэрлэнбаян ,Баян-Овоо, Өмнөдэлгэр сумдын нутгаар цасан явган шуурга  2-9 өдөр  4-91 цаг үргэлжлэн шуурсан байна.  Биндэр, Батширээт, Баян-Адарга сумаас бусад  нутгаар цасны дундаж нягт 0,09...0,21 г/см куб  байна. 

Хаа-н үйлдвэрлэлд зохиогдож буй ажил:

             Тухайн арав хоногт хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд мал оторлох, малд нэмэгдэл тэжээл өгөх, хужир шүү бэлтгэх ажил хийгдэж байна. Эдгээр ажил хийгдэхэд цаг агаарын нөхцлөөс шалтгаалан  ажил саатаагүй. 

                                         Тойм бичсэн Ж.Дашцэрэн

Холбоотой мэдээний жагсаалт

Гарчиг Үүсгэсэн огноо Шинэчлэгдсэн огноо Хандалт
2024 оны 03 дугаар сарын 1-10-р хоногийн хөдөө аж ахуйн тойм мэдээ 2024-03-12 1970-01-01 7