Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм

2017 оны 11-р сарын 3-р 10 хоногийн хөдөө аж ахуйн цаг уурын тойм

Шинэчлэгдсэн: 2024-03-02 11:02:42

Температур:

               Агаарын дундаж температур  -14,5...-18,3 градус, хамгийн их температур нь Дадал суманд 0,1градус дулаан, хамгийн бага нь Дэлгэрхаан суманд -35,2 градус хүйтэрсэн ба Хэрлэнбаян, Хэрлэн, Галшар, Батширээт,Дэлгэрхаан, Өлзийт, Гурванбаян тосгонд 30 градусыг давж 1-3 өдөр хүйтэрсэн байна.

            Хөрсний дундаж температур  -14,4...-21,2 градус хүйтэн, хамгийн их  температур нь Галшар суманд 5,7 градус дулаан, хамгийн бага нь Өлзийт тосгонд -36,0 градус хүрч хүйтэрсэн байна.

Тунадас:

               Дадал, Өмнөдэлгэр, Баян-Овоо, Хэрлэн, Баян-Адарга, Цэнхэрмандал сумдаас бусад нутгаар 1-3 өдөр 0,0-0,3мм тунадас  унасан байна. 

Салхи:

             Нийт нутгаар салхины дундаж хурд 3-9 м/с, салхины их хурд нь 10-19 м/с,10м/с их салхи 1-10 өдөр ажиглагдсан байна.

Цасан бүрхүүл:

           Дадал, Биндэр , Галшар  Баян-Адарга сумдаас бусад нутгаар цасны дундаж зузаан 2-12 см, хунгарласан газраа 30-80см  Цэнхэрмандал, Гурванбаян, Хэрлэнбаян, Өмнөдэлгэр , Дэлгэрхаан суманд хөрний зузаан 1-3 см  байна. Гурванбаян,Өмнөдэлгэр, Дэлгэрхаан, Баянмөнх, Дархан, Баянхутаг бум болон Хэрлэнбаян тосгон 7-12 см  зузаан цасан бүрхүүлтэй байна. Нийт нутгаар цасан явган шуурга 1-8 өдөр 2-74 цаг  үргэлжлэн шуурсан байна. Дадал, Биндэр Баян-Адарга, Галшар, Батширээт сумдаас бусад нутгаар  цасны дундаж нягт 0,09-0,21 г/см куб байна.    

Хаа-н үйлдвэрлэлд хийгдэж буй ажил:   

             Энэ арав хоногт хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд мал оторлох, малд нэмэгдэл тэжээл өгөх, хужир шүү бэлтгэх ажил хийгрдэж байна. Эдгээр ажил хийгдэхэд цаг агаарын  нөхцлөөс болж ажил саатаагүй.                                                                                                                         

                                                   Тойм бичсэн Ж.Дашцэрэн

Холбоотой мэдээний жагсаалт

Гарчиг Үүсгэсэн огноо Шинэчлэгдсэн огноо Хандалт
2024 оны 03 дугаар сарын 1-10-р хоногийн хөдөө аж ахуйн тойм мэдээ 2024-03-12 1970-01-01 7