Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм

2017 оны 12-р сарын 1-10 хоногийн хөдөө аж ахуйн цаг уурын тойм

Шинэчлэгдсэн: 2024-03-18 20:51:54

Температур:

                 Агаарын дундаж температур -10,9...-16,9 градус хүйтэн, хамгийн их температур нь Баян-Адарга суманд 0,8 градус дулаан, хамгийн бага температур нь Дэлгэрхаан суманд -30,7 градус хүйтэн болж өнгөрсөн байна. 30 градусыг давж Дэлгэрхаан ,Өлзийт, Хэрлэн сумдын нутгаар 1-2 өдөр хүйтэрсэн байна.

 

 

          Хөрсний дундаж температур -13,3...-20,6 градус хүйтэн, хамгийн их температур нь Галшар суманд 9,5 градус дулаан, хамгийн бага нь Хэрлэнбаян тосгонд -33,0 градус хүйтэн болжээ.

Тунадас:

             Өмнөдэлгэр, Хэрлэн, Өлзийт тосгонд 1-2 өдөр 0,0-0,2мм тунадас орсон ба бусад сумдын нутгаар тунадас ороогүй байна.

Салхи:

             Салхины дундаж хурд 3-9м/с, салхины их хурд 12-22 м/с хүрснээс Биндэр суманд 22м/с, Батноров суманд 12м/с хүрч салхилснаас нийт нутгаар 10м/с их салхи 2-10 өдөр ажиглагджээ.

Цасан бүрхүүл:

            Дадал, Биндэр, Галшар, Норовлин, Баян-адарга сумдаас бусад сумдын нутгаар  цасны дундаж зузаан 2-13см   Дэлгэрхаан, Өлзийт, Өмнөдэлгэр, Баянмөнх, Жаргалтхаан, Гурванбаян, Хэрлэн Өмнөдэлгэр сумдын нутгаар 7-13 см зузаан цасан бүрхүүлтэй, цасны дундаж нягт нь 0,07...0,24г/см куб байна.

Хаан үйлдвэрлэлд хийгдэж буй ажил:

             Энэ арав хоногт  хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд  мал оторлох, малд нэмэгдэл тэжээл өгөх, хужир шүү бэлтгэх  ажил хийгдэж байна. Эдгээр ажил хийгдэхэд цаг агаарын нөхцлөөс болж ажил саатаагүй.

                                               Тойм бичсэн Ж.Дашцэрэн

Холбоотой мэдээний жагсаалт

Гарчиг Үүсгэсэн огноо Шинэчлэгдсэн огноо Хандалт
2024 оны 03 дугаар сарын 1-10-р хоногийн хөдөө аж ахуйн тойм мэдээ 2024-03-12 1970-01-01 7