Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм

2017 оны 12-р сарын 2-10 хоногийн хөдөө аж ахуйн цаг уурын тойм

Шинэчлэгдсэн: 2024-03-14 10:18:54

Температур:

               Агаарын  дундаж температур -15,5...-20,6 градус хүйтэн, хамгийн их температур нь Дадал суманд 1,6 градус дулаан, хамгийн бага нь Өлзийт тосгонд -35,0 градус хүйтэн болжээ. Дархан, Өмнөдэлгэр,Галшар сумаас бусад нутгаар 30 градус давж 1-5 өдөр хүйтэрсэн байна.

 

              Хөрсний дундаж температур -17,0...-22,3 градус хүйтэн, хамгийн их температур нь Норовлин суманд 5,2 градус дулаан, хамгийн бага нь Өлзийт тосгонд -37,0 градус хүйтэн болж өнгөрчээ.

Тунадас:

               Энэ арав хоногт Биндэр,Өмнөдэлгэр, Норовлин сумдын нутгаар 0,0 мм тунадас 1-2 өдөр орсон ба бусад нутгаар тунадас ороогүй байна. 

Салхи:

                Нийт нутгаар салхины дундаж хурд 3-8 м/с, салхины их хурд нь 12-21 м/с хүрч салхилснаас 10/мс -с их салхи 1-7 өдөр ажигилагдсан байна.

Цасан бүрхүүл:

           Дадал, Биндэр, Норовлин сумдаас бусад  сумдын нутгаар  цасны дундаж зузаан 1-12 см Хэрлэн, Өмнөдэлгэр, Баянмөнх, Дэлгэрхаан, Жаргалтхаан, Өлзийт, Гурванбаян  тосгоны нутгаар  6-12см байна. Өмнөдэлгэр, Хэрлэн, Баянмөнх, Дэлгэрхаан, Жаргалтхаан, Өлзийт , Цэнхэрмандал, Гурванбаян тосгоны нутгаар цасны дундаж нягт 0,12...0,25г/см куб байна.

 

Хаан үйлдвэрлэлд хийгдэж буй ажил:

                 Энэ хугацаанд хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд мал оторлох, малд нэмэгдэл тэжээл өгөх, хужир шүү бэлтгэх ажил хийгдэж байна. Дээрхи ажил хийгдэхэд цаг агаарын нөхцлөөс болж ажил саатаагүй

                                             Тойм бичсэн Ж.Дашцэрэн

Холбоотой мэдээний жагсаалт

Гарчиг Үүсгэсэн огноо Шинэчлэгдсэн огноо Хандалт
2024 оны 03 дугаар сарын 1-10-р хоногийн хөдөө аж ахуйн тойм мэдээ 2024-03-12 1970-01-01 7