Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2017 оны 12-р сарын 3-10 хоногийн хөдөө аж ахуйн цаг уурын тойм
Температур:
Агаарын дундаж температур -14,0 ..-20,5 градус хүйтэн, хамгийн их температур нь Галшар суманд -1,1 градус, хамгийн бага температур нь Норовлин суманд -31,5 градус хүрч байна. Тухайн хугацаанд -30 градусыг давж Дадал, Хэрлэн, Батширээт, Баян-Адарга, Норовлин суманд 1-2 өдөр хүйтэрсэн байна.
Хөрсний дундаж температур -15,8...--21,7 градус, хамгийн их температур Галшар суманд 5,3 градус дулаан, хамгийн бага нь Баян-Адарга суманд -32,6 градус хүрч хүйтэрсэн байна.
Тунадас:
Энэ арав хоногт нийт нутгаар 0,0-0,6 мм тунадас 1-3 өдөр орсноос хамгийн их нь Дадал суманд 0,6 мм, хамгийн бага нь Дархан, Өмнөдэлгэр, Дэлгэрхаан суманд 0,0 мм тунадас унасан байна.
Салхи:
Салхины дундаж хурд нь 1-6 м/с , хамгийн их салхи нь 6-18 м/с хүрснээс хамгийн их салхи нь Дархан суманд 18м/с, хамгийн бага нь Дадал суманд 6м/с хүрч салхилсан байна. Дадал ,Батноров, Баян-Адарга сумдаас бусад нутгаар 10м/с их салхитай 1-10 өдөр ажиглагдсан байна.
Цасан бүрхүүл:
Нийт нутгаар цасны дундаж зузаан 0-8см, Хэрлэн, Өмнөдэлгэр ,Баянмөнх, Дэлгэрхаан, Өлзийт,Гурванбаян тосгоны нутгаар 5-12см,бусад нутгаар 0-4см буюу тарлан цастай байна. Цасны дундаж нягт Хэрлэн, Дэлгэрхаан, Өмнөдэлгэр, Өлзийт, Гурванбаян, Баянмөнх, Цэнхэрмандал , Жаргалтхаан сумдын нутгаар 0,13-0,24 г/см куб , бусад нутгаар цасны нягт хэмжих хэмжээнд хүрээгүй байна.
ХАА-н үйлдвэрлэлд зохиогдож буй ажил:
Энэ арав хоногт хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд мал оторлох, малд нэмэгдэл тэжээл өгөх, хужир шүү бэлтгэх ажил хийгдэж байна. Эдгээр ажил хийгдэхэд цаг агаарын нөхцлөөс болж ажил саатаагүй
Тойм бичсэн Ж.Дашцэрэн
Холбоотой мэдээний жагсаалт
Гарчиг | Үүсгэсэн огноо | Шинэчлэгдсэн огноо | Хандалт |
2024 оны 03 дугаар сарын 1-10-р хоногийн хөдөө аж ахуйн тойм мэдээ | 2024-03-12 | 1970-01-01 | 7 |