Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2017 оны 5 сарын 2-р арав хоногийн хөдөө аж ахуйн цаг уурын тойм
Агаарын температур
Агаарын дундаж температур 11-15 градус дулаан. Агаарын үнэмлэхүй их температур Хэрлэн , Батноров сумдад 35 градус хүрсэн бол үнэмлэхүй бага температур Хэрлэн суманд -5 градус хүрч хүйтэрсэн байна.
Хур тунадас
Энэ арав хоногт ихэнх сумдын нутгаар 0.0 - 6.5 мм хур тунадас орсон бол Галшар суманд энэ арав хоногт хур тунадас орсонгүй. Хамгийн их нь Баянмөнх суманд 6,5мм, хамгийн бага нь Баян-Адарга, Дадал сумдад орсон байна.
Салхи
Салхины хамгийн их хурд 16 - 26 м/с хүрч 10м/с-ээс давж 2-10 хоног салхилсан байна. Цэнхэрмандал, Баянмөнх, Баян-Адарга, Дадал сумдад 16-19 м/с, бусад сумдын нутгаар 20-26 м/с хүрч салхилсан байна.
Ургамал
Энэ арав хоногт ургамлын дундаж өндөр 2-8 см ургасан байна. Ургамлын ургалтын байдал нийт нутгаар сайн байна. Зуншлага хэвийн.
ХАА-н үйлдвэрлэлд нөлөөлсөн тухай
Энэ арав хоногийн ихэнх өдрүүдэд халуун хуурай салхи, шороон явган шуургатай байлаа. Агротехникийн үйл ажиллагаа, малын бэлчээрлэлтийг саатуулаагүй.
Тойм бичсэн: ХААЦУ-ын үйлчилгээний инженер Ч.Уранчимэг
Холбоотой мэдээний жагсаалт
Гарчиг | Үүсгэсэн огноо | Шинэчлэгдсэн огноо | Хандалт |
2024 оны 03 дугаар сарын 1-10-р хоногийн хөдөө аж ахуйн тойм мэдээ | 2024-03-12 | 1970-01-01 | 7 |