Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм

2017 оны 6 сарын 1-р арав хоногийн хөдөө аж ахуйн цаг уурын тойм

Шинэчлэгдсэн: 2024-03-08 13:48:38

Агаарын температур

       Энэ арав хоногт агаарын дундаж температур 12...19 градус, хамгийн дулаан нь Хэрлэнбаян-Улаан, Галшар, Баянмөнх, Дэлгэрхаан, Норовлин сумдад 29 градус хүрч дулаарсан бол хамгийн хүйтэн нь Батширээт суманд -3 градус хүрч хүйтэрсэн байна.

Хур тунадас

        Энэ арав хоногт нийт нутгаар 0.0-17.7 мм хур тунадас 2-7 өдөрт орсон. Хамгийн их нь Дадал суманд 17.7 мм, хамгийн бага нь Батноров, Дархан сумдад 0.0 мм тунадас орлоо. Хур тунадас ороогүй сум байхгүй.

Ургамлын бүрхэц

         Нийт нутгаар ургамлын дундаж өндөр 2-13 см ургасан. Ургамлын ургалтын байдал хэвийн боловч чийгийн дутагдалаас болж ургамлын ургалт удаашрах төлөвтэй байна.

ХАА-н үйлдвэрлэлд зохиогдож буй ажил

         ХАА-н үйлдвэрлэлд бод мал төллөх, мал оторлох зэрэг ажил, газар тариаланд хүнсний ногоо тариалах ажил явагдаж байна. Үүнд цаг агаарын байдал тохиромжгүй байсан боловч ажил саатаагүй. 

Тойм бичсэн. ХАА-н үйлчилгээний инженер Ч.Уранчимэг

Холбоотой мэдээний жагсаалт

Гарчиг Үүсгэсэн огноо Шинэчлэгдсэн огноо Хандалт
2024 оны 03 дугаар сарын 1-10-р хоногийн хөдөө аж ахуйн тойм мэдээ 2024-03-12 1970-01-01 7