Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм

2017 оны 6 сарын 2-р арав хоногийн хөдөө аж ахуйн цаг уурын тойм

Шинэчлэгдсэн: 2024-03-07 21:37:54

Агаарын температур

       Энэ арав хоногт агаарын дундаж температур 15...21 градус, хамгийн дулаан нь Баян-Овоо, Хэрлэн суманд 33 градус хүрч дулаарсан бол хамгийн хүйтэн нь Батширээт суманд -1 градус хүрч хүйтэрсэн байна.

Хур тунадас

        Энэ арав хоногт нийт нутгаар 0.0- 9.0 мм хур тунадас 1-4 өдөрт орсон. Хамгийн их нь Дадал суманд 9.0 мм, Батширээт суманд 9.1 мм,  хамгийн бага нь Баян-Овоо суманд 0.0 мм тунадас орлоо. Хур тунадас ороогүй сум байхгүй.

Ургамлын бүрхэц

         Нийт нутгаар ургамлын дундаж өндөр 2-15 см ургасан. Ургамлын ургалтын байдал хэвийн боловч чийгийн дутагдалаас болж ургамлын ургалт удаашрах төлөвтэй байна.

ХАА-н үйлдвэрлэлд зохиогдож буй ажил

         ХАА-н үйлдвэрлэлд бод мал төллөх, мал оторлох зэрэг ажил, газар тариаланд хүнсний ногоо тариалах ажил явагдаж байна. Үүнд цаг агаарын байдал тохиромжгүй байсан боловч ажил саатаагүй. 

Тойм бичсэн. ХАА-н үйлчилгээний инженер Ч.Уранчимэг

Холбоотой мэдээний жагсаалт

Гарчиг Үүсгэсэн огноо Шинэчлэгдсэн огноо Хандалт
2024 оны 03 дугаар сарын 1-10-р хоногийн хөдөө аж ахуйн тойм мэдээ 2024-03-12 1970-01-01 7