Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм

2017 оны 6 сарын 3-р арав хоногийн хөдөө аж ахуйн цаг уурын тойм

Шинэчлэгдсэн: 2024-03-06 00:02:57

Агаарын температур

       Энэ арав хоногт агаарын дундаж температур 20...26 градус, хамгийн дулаан нь Баян-Овоо суманд 37 градус хүрч дулаарсан бол хамгийн хүйтэн нь Батширээт, Цэнхэрмандал сумдад 3 градус хүрч хүйтэрсэн байна.

Хур тунадас

        Энэ арав хоногт нийт нутгаар 0.0- 18.3 мм хур тунадас 1-4 өдөрт орсон. Хамгийн их нь Өмнөдэлгэр суманд 18.3 мм, Хэрлэнбаян-Улаан суманд 12.6 мм,  хамгийн бага нь Батноров, Норовлин сумдад 0.0 мм тунадас орлоо. Хур тунадас ороогүй сум байхгүй.

Ургамлын бүрхэц

         Нийт нутгаар ургамлын дундаж өндөр 2-16 см ургасан. Ургамлын ургалтын байдал нь чийгийн дутагдал, хэт халалтаас болж ургамлын ургалт удааширч байна.

 

ХАА-н үйлдвэрлэлд зохиогдож буй ажил

         ХАА-н үйлдвэрлэлд бод мал төллөх, мал оторлох зэрэг ажил, газар тариаланд хүнсний ногоо тариалах ажил явагдаж байна. Үүнд цаг агаарын байдал тохиромжгүй байсан боловч ажил саатаагүй. 

Тойм бичсэн. ХАА-н үйлчилгээний инженер Ч.Уранчимэг

Холбоотой мэдээний жагсаалт

Гарчиг Үүсгэсэн огноо Шинэчлэгдсэн огноо Хандалт
2024 оны 03 дугаар сарын 1-10-р хоногийн хөдөө аж ахуйн тойм мэдээ 2024-03-12 1970-01-01 7