Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2017 оны 9-р сарын 2-р 10 хоногийн хөдөө аж ахуйн цаг уурын тойм
Температур:
Агаарын дундаж температур 9,4...14,5 градус дулаан, хамгийн их температур нь Батноров суманд 28,2 градус дулаан, хамгийн бага нь Гурванбаян тосгонд -4,8 градус хүйтэн болж өнгөрлөө.
Хөрсний дундаж температур 9,4..14,5 градус дулаан, хамгийн их нь Галшар суманд 51,3 градус дулаан, хамгийн бага нь Батширээт суманд -5,1 градус хүрч хүйтэрсэн байна.
Тунадас:
Баянмөнх, Жаргалтхаан, Цэнхэрмандал, Өлзийт сумаас бусад сумдын нутгаар 0,0..8,9 мм тунадас 1-2 өдөр орсноос хамгийн их нь Норовлин суманд 8,9 мм тунадас 2 өдөр орсон байна.
Салхи:
Салхины дундаж хурд 2 ..5 м/с, хамгийн их салхи нь 8-21м/с хүрснээс, хамгийн их нь Хэрлэнбаян тосгонд 21м/с хүрч салхилжээ. Дадал сумаас бусад сумдын нутгаар 10м/с их салхитай өдөр 1-9 өдөр ажиглагдснаас Галшар суманд 9 өдөр ажиглагджээ.
Чийг:
Агаарын харьцангуй чийгийн дундаж 33-58% байсан ба Норовлин сумаас бусад сумдын нутгаар 30% бага чийгтэй өдөр 1-10 өдөр ажиглагдснаас Галшар суманд 10 өдөр ажиглагдсан байна.
Ургамлын ургалт:
Энэ арав хоногт хадлан бэлчээрийн ургамлын дундаж өндөр 6-15 см ургаж, хадлан бэлчээрийн зарим ургамлын ургалт зогсож хаталт хагдралтын үе шатандаа явж байна.
Зуншлагын байдал:
Дадал, Баян-Овоо, Өмнөдэлгэр, Батноров, Баян-Адарга, Гурванбаян, Норовлин, Батширээт сумын хойд хэсгээр зуншлага сайн, Батширээт, Дархан сумын ихэнх болон бусад сумдын нутгаар гандуу, Дархан сумын өмнө хэсэгт гантай байна.
Хаан үйлвдэрлэлд хийгдэж буй ажил:
Энэ арав хоногт хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд мал оторлох, хужир шүү, хадлан тэжээл бэлтгэх ажил хийгдэж байна. Энэ ажил хийгдэхэд цаг агаар тохиромжтой нөлөөллөө.
Холбоотой мэдээний жагсаалт
Гарчиг | Үүсгэсэн огноо | Шинэчлэгдсэн огноо | Хандалт |
2024 оны 03 дугаар сарын 1-10-р хоногийн хөдөө аж ахуйн тойм мэдээ | 2024-03-12 | 1970-01-01 | 7 |