Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2018оны 01-р сарын 3-10 хоногийн хөдөө аж ахуйн цаг уурын тойм


Температур:
Агаарын дундаж температур -21,4...-25,9 градус, хамгийн их температур нь Дадал суманд -6,7 градус, хамгийн бага температур нь Дэлгэрхаан суманд -42,9 градус хүйтэн болж өнгөрлөө. Энэ арав хоногт -40 градусыг давж Дэлгэрхаан, Хэрлэн суманд 2 өдөр, нийт нутгаар -30 градусыг давж 5-8 өдөр хүйтэрсэн байна.
Хөрсний дундаж температур -21,1...-29,7 градус, хамгийн их температур нь Дадал суманд 3,3 градус дулаан, хамгийн бага температур нь Дэлгэрхаан суманд -44,8 градус хүрч хүйтэрсэн байна. Хэрлэнбаян, Хэрлэн, Галшар, Баянмөнх, Дэлгэрхаан,Өлзийт, Гурванбаян тосгоны нутгаар -40 градусыг давж 1-3 өдөр хүйтэрсэн байна.
Тунадас:
Энэ арав хоногт Дадал, Дархан, Батширээт, Баянмөнх, Дэлгэрхаан сумаас бусад сумдын нутгаар 0,0-1,2 мм тунадас 1-2 өдөр орсноос хамгийн их тунадас нь Баян-овоо суманд 1,2 мм орсон байна.
Салхи:
Нийт нутгаар салхины дундаж хурд 3-8м/с, салхины их хурд нь 8-21м/с хүрснээс, Биндэр суманд 21м/с, Дадал суманд 8м/с хүрч салхилсан байна. Дадал сумаас бусад сумдын нутгаар 10м/с их салхи 2-10 өдөр ажиглагдсан байна Дадал, Норовлин, Жаргалтхаан сумдаас бусад сумдын нутгаар цасан явган шуурга 2-7 өдөр 3-58 цаг шуурсан байна.
Цасан бүрхүүл:
Дадал сумаас бусад сумдын нутгаар цасны дундаж зузаан 0-10см, Өмнөдэлгэр, Хэрлэн , Баянмөнх, Дэлгэрхаан, Өлзийт, Галшар сумын хойд хэсэг, Гурванбаян тосгоны нутгаар 5-10см бусад сумдын нутгаар 0-4см зузаан цасан бүрхүүлтэй байна. Өмнөдэлгэр, Хэрлэн, Баянмөнх, Дэлгэрхаан, Жаргалтхаан, Өлзийт, Гурванбаян тосгоны нутгаар 0,18-0,23 г/см куб , хөрний зузаан 1-4см байна.
Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд хийгдэж буй ажил цаг агаарын нөлөөлөл:
Энэ арав хоногт хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд мал оторлох, малд нэмэгдэл тэжээл өгөх , хужир шүү бэлтгэх ажил хийгдэж байна. Хэт хүйтрэлтээс болж бүх төрлийн малын бэлчээр саатах, Галшар суманд 169, Дархан суманд 8400 толгой мал хорогдсон байна.
Тойм бичсэн Ж.Дашцэрэн