Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2018 оны 01-р сарын 1-10 хоногийн хөдөө аж ахуйн цаг уурын тойм


Температур:
Агаарын дундаж температур -16,7..-24,4 градус хүйтэн, хамгийн их температур нь Биндэр суманд -6,4 градус, хамгийн бага температур нь Хэрлэн суманд -35,6 градус хүйтэн болж өнгөрчээ. Дархан, Өмнөдэлгэр,Баян-адарга сумаас бусад сумдын нутгаар -30градусыг давж 1-7 өдөр хүйтэрсэн байна.
Хөрсний дундаж температур -18,5...-24,9 градус хамгийн их температур нь Биндэр суманд 0,5 градус дулаан, хамгийн бага нь Өлзийт суманд -35,8 градус болж хүйтэрчээ.
Хур тунадас:
Дадал, Биндэр,Батширээт, Баян-Адарга, Норовлин сумаас бусад сумдын нутгаар 1-3 өдөр 0,0-1,9мм тунадас орсон байна.
Салхи:
Нийт нутгаар салхины дундаж хурд 2-6м/с, салхины их хурд 6-22м/с хүрснээс Хэрлэн баян тосгонд 22м/с, Дадал,Өлзийт тосгонд 6м/с хүрч салхилсан байна. Дадал, Баян-Адарга, Өлзийт тосгоноос бусад нутгаар 10м/с их салхи 2-6 өдөр ажиглагдсан байна.
Цасан бүрхүүл:
Дадал, Баян-адарга сумаас бусад нутгаар цасны дундаж зузаан 1-13см, Өмнөдэлгэр, Хэрлэн, Баянмөнх, Дэлгэрхаан, Жаргалтхаан, Өлзийт, Гурванбаян тосгоны нутгаар 5-13см, бусад сумдын нутгаар 1-4см зузаан цасан бүрхүүлтэй байна. Өмнөдэлгэр, Хэрлэн, Баянмөнх, Дэлгэрхаан, Жаргалтхаан, Өлзийт, Цэнхэрмандал, Гурванбаян тосгоны нутгаар цасны дундаж нягт 0,14-0,24г/см куб, бусад нутгаар нягт хэмжих хэмжээнд хүрээгүй байна6Хаан үйлдвэрлэлд зохиогдож буй ажил:
Тухайн арав хоногт хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд мал оторлох, малд нэмэгдэл тэжээл өгөх, хужир шүү бэлтгэх ажил хийгдэхэд цаг агаарын байдлаас болж ажил саатаагүй байна.
Тойм бичсэн Ж.Дашцэрэн