Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2018 оны 09-р сарын 3-10 хоногийн хөдөө аж ахуйн цаг уурын тойм


Температур:
Агаарын дундаж температур 3,8...8,4 градус, хамгийн их температур нь Баян-овоо суманд 21,3 градус дулаан, хамгийн их температур нь Батширээт суманд -8,2 градус хүрч хүйтэрсэн байна.
Хөрсний дундаж температур нь 6,5...10,6 градус, хамгийн их температур нь Өмнөдэлгэр суманд 44,6 градус дулаан,хамгийн бага температур нь Цэнхэрмандал суманд -7,2 градус хүйтэн болж өнгөрлөө. ХэрлэнбаянУлаан,Өмнөдэлгэр, Хэрлэн, Галшар, Өлзийт тосгоны нутгаар 40 градусыг давж 1-2 өдөр дулаарсан байна.
Тунадас:
Нийт нутгаар 2-6 өдөр 2,6...49,5 мм тунадас орсноос хамгийн их нь Норовлин суманд 49,5мм, хамгийн бага нь Өлзийт тосгонд 2,6мм тунадас орсон байна.
Салхи:
Салхины дундаж хурд 2-7м/с, их хурд нь 8-25м/с хүрч салхилснаас хамгийн их салхи нь Дархан суманд 25м/с, хамгийн бага нь Баян-Адарга суманд 8м/с хүрчээ. Дадал, Баян-Адарга сумаас бусад сумдын нутгаар 10м/с их салхи 2-10 өдөр ажиглагдсан байна.
Чийг:
Агаарын харьцангуй чийг 55..71%, дутагдал чийг 3,2...6,2% байна. Баян-Адарга, Норовлин сумаас бусад сумдын нутгаар 30% -иас бага харьцангуй чийг 1-3 өдөр ажигладсан байна.
Ургамлын ургалт:
Нийт нутгаар бэлчээрийн ургамлын дундаж өндөр 5-13см байна. Дадал, Хэрлэн, Батширээт сумдаас бусад сумдын нутгаар 0,2...7,0 ц/га ургацтай байна. Бэлчээрийн ургамлын хаталт хагдралтын үе шат жигдэрсэн байна.
Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд зохиогдож буй ажил цаг агаарын нөлөөлөл:
Нийт нутгаар хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд мал оторлох, хадлан тэжээл, хужир шүү бэлтгэх ажил хийгдэж байна. Тухайн ажил хийгдэхэд цаг агаарын нөхцлөөс болж ажил саатаагүй
Тойм бичсэн инженер Ж.Дашцэрэн