Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2018 оны 11-р сарын 2-10 хоногийн хөдөө аж ахуйн цаг уурын тойм


Температур:
Агаарын дундаж температур -8,9...-14,3 градус хүйтэн, хамгийн их температур нь Баянмөнх суманд 8,1 градус дулаан, хамгийн бага температур нь Батширээт суманд -28.4 градус хүйтэн болж өнгөрлөө.
Хөрсний дундаж температур -6,9...-15,3 градус хүйтэн, хамгийн их температур нь Дадал суманд 18,2 градус дулаан, хамгийн бага температур нь Норовлин суманд -29,6 градус хүйтэн болсон байна.
Тунадас нь:
Хэрлэнбаян Улаан, Галшар сумаас бусад сумдын нутгаар 1-3 өдөр 0,0...4,7 мм тунадас орсон байна.
Салхи:
Салхины дундаж хурд 2-4м/с, их хурд нь7-14м/с хүрснээс хамгийн их салхи нь Жаргалтхаан суманд 14м/с, хамгийн бага салхи нь Дадал суманд 7м/с хүрч салхилсан байна. Дадал, Батноров, Норовлин, Баян-адарга сумаас бусад сумдын нутгаар 10 м/с их салхи 1-8 өдөр ажиглагдсан байна.
Цасан бүрхүүл:
Дадал, Биндэр, Баян-Овоо, Батноров, Батширээт, Баян-Адарга, Норовлин, Гурванбаян тосгоны нутгаар цасны дундаж зузаан 1-7см, бусад сумдын нутгаар цасан бүрхүүлгүй байна. Цасны дундаж нягт Дадал суманд 0,14г/см куб бусад цасан бүрхүүлтэй сумдаар нягт хэмжих хэмжээнд хүрээгүй байна.
.
Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд зохиогдож буй ажил цаг агаарын нөлөөлөл:
Энэ арав хоногт хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд мал оторлох, хээлтүүлэх, малд нэмэгдэл тэжээл өгөх зэрэг ажил хийгдэж байна. Эдгээр ажил хийгдэхэд цаг агаарын нөхцлөөс болж ажил саатаагүй.
Тойм бичсэн Ж.Дашцэрэн