Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2018 оны 12-р сарын 1-10 хоногийн хөдөө аж ахуйн цаг уурын тойм


Температур:
Агаарын дундаж температур -18,6...-22,7 градус хүйтэн, хамгийн их температур нь Галшар суманд 4,6 градус дулаан, хамгийн бага температур нь Цэнхэрмандал суманд -370 градус хүйтэн болж өнгөрлөө. Биндэр Дархан сумаас бусад сумдын нутгаар -30 градусыг давж 2-7 өдөр хүйтэрсэн байна.
Хөрсний дундаж температур -18,6...-23,9 градус хүйтэн, хамгийн их температур нь Хэрлэн баян Улаан тосгонд 9,5градус дулаан, хамгийн бага температур нь -37,8 градус хүрч хүйтэрч байна.
Тунадас:
ХэрлэнбаянУлаан тосгоноос бусад сумдын нутгаар 0,0..1,9мм тундас 1 өдөр орсон байна.
Салхи:
Салхины дундаж хурд 3-6 м/с, их хурд 8-19 м/с хүрснээс, хамгийн их нь Дархан суманд 19м/с, хамгийн бага нь Дадал суманд 8м/с хүрч салхилсан байна. Дадал сумаас бусад сумдын нутгаар 10 м/с-ээс их салхи 1-8 өдөр ажиглагдсан байна.
Цасан бүрхүүл:
Дадал, Баян-Овоо, Өмнөдэлгэр, Батноров, Батширээт, Гурванбаян,Баян-Адарга сумдын нутгаар 5-10 балл цастай, цасны дундаж зузаан 1-3см, бусад сумдын нутгаар цасан бүрхүүлгүй байна.
Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд зохиогдож буй ажил цаг агаарын нөлөөлөл:
Энэ арав хоногт хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд мал оторлох, нэмэгдэл тэжээл өгөх, хужир шүү бэлтгэх ажил хийгдэж байна. Эдгээр ажил хийгдэхэд цаг агаарын нөхцлөөс ажил саатаагүй.
Тойм бичсэн инженер Ж.Дашцэрэн