Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм

2018 оны 6-р сарын 2-10 хоногийн хөдөө аж ахуйн цаг уурын тойм

Шинэчлэгдсэн: 2022-12-05 14:03:42

Температур:

              Агаарын дундаж температур14,6...19,8 градус, хамгийн их температур нь Галшар суманд 32,6 градус дулаан, хамгийн бага температру нь Батширээт суманд1,6 градус дулаан болж өнгөрлөө. Дадал, Өмнөдэлгэр, Дэлгэрхаан, Жаргалтхаан,Норовлин, Цэнхэрмандал, Гурванбаян тосгоноос бусад нутгаар 30 градусаас давж 1-2 өдөр дулаарсан байна.

            Хөрсний дундаж температур 19,4...28,5 градус, хамгийн их температур нь Өлзийт тосгонд 64,2 градус дулаан, хамгийн бага температур нь Батширээт суманд -0,4 градус хүйтэн болсон байна. Нийт нутгаар 40 градусыг давж 7-9 өдөр халсан байна.

Тунадас:

            Нийт нутгаар 1-8 өдөр 2,2..30,5мм тунадас орсноос хамгийн их  нь Дадал суманд 30,5мм, хамгийн бага нь Баянмөнх суманд 2,2 мм орсон байна.

Салхи:

          Салхины дундаж хурд нь 2-6м/с, их хурд нь 7-21м/с хүрснээс хамгийн их нь Дархан, Хэрлэн, ХэрлэнбаянУлаан 21м/с, хамгийн бага нь Дадал суманд 7м/с хүрч салхилсан байна. Дадал, Баян-Адарга сумаас бусад сумдын нутгаар 10м/с их салхи 1-10 өдөр ажиглагдсан байна.

Чийг:

           Агаарын харьцангуй чийг 38-70%, дутагдал чийг 6,5-15,0% байна. Норовлин сумаас бусад нутгаар 30% бага чийг 2-9 өдөр ажиглагдсан байна.

Ургамлын ургалт:

           Нийт нутгаар хадлан бэлчээрийн ургамлын дундаж өндөр 1-10см байна.

Зуншлагын байдал:

        Дадал, Баян-адарга, Батширээт, Цэнхэрмандал сумын нийт нутаг, Биндэр, Баян-овоо сумын хойно зүүн,  Батноров сумын баруун хойно, зүүн хэсгээр зуншлагатай, Жаргалтхаан, Хэрлэнбаян Улаан, Хэрлэн сумын нийт нутаг, Биндэр сумын баруун, өмнө, Өмнөдэлгэр сумын баруун,Батноров сумын өмнө хэсгээр зуншлага хэвийн, бусад нутгаар гандуу байна.

Хөдөө аж ахуйн  үйлдвэрлэлд зохиогдож буй ажил цаг агаарын нөлөөлөл:

                 Энэ арав хоногт хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд хонь хяргах, мал оторлох ажил хийгдэхэд цаг агаарын байдал тохиромжтой нөлөөлсөн.

 

Холбоотой мэдээний жагсаалт

Гарчиг Үүсгэсэн огноо Шинэчлэгдсэн огноо Хандалт
2022 оны 11-р сарын 3-10 хоногийн хөдөө аж ахуйн цаг уурын тойм 2022-12-02 1970-01-01 402