Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм

2018 оны 01-р сарын 1-10 хоногийн хөдөө аж ахуйн цаг уурын тойм

Шинэчлэгдсэн: 2024-03-12 05:15:12

Температур:

              Агаарын дундаж температур -16,7..-24,4 градус хүйтэн, хамгийн их температур нь Биндэр суманд -6,4 градус, хамгийн бага температур нь Хэрлэн суманд -35,6 градус хүйтэн болж өнгөрчээ. Дархан, Өмнөдэлгэр,Баян-адарга сумаас бусад сумдын нутгаар -30градусыг давж 1-7 өдөр хүйтэрсэн байна.

               Хөрсний дундаж температур -18,5...-24,9 градус хамгийн их температур нь Биндэр суманд 0,5 градус дулаан, хамгийн бага нь Өлзийт суманд -35,8 градус болж хүйтэрчээ.

Хур тунадас:

              Дадал, Биндэр,Батширээт, Баян-Адарга, Норовлин сумаас бусад сумдын нутгаар 1-3 өдөр 0,0-1,9мм тунадас орсон байна.

Салхи:

           Нийт нутгаар салхины дундаж хурд 2-6м/с, салхины их  хурд 6-22м/с  хүрснээс  Хэрлэн баян тосгонд 22м/с, Дадал,Өлзийт тосгонд 6м/с хүрч салхилсан байна. Дадал, Баян-Адарга, Өлзийт тосгоноос бусад нутгаар 10м/с их салхи 2-6 өдөр  ажиглагдсан байна.

Цасан бүрхүүл:

           Дадал, Баян-адарга сумаас бусад нутгаар  цасны дундаж зузаан 1-13см, Өмнөдэлгэр, Хэрлэн, Баянмөнх, Дэлгэрхаан, Жаргалтхаан, Өлзийт, Гурванбаян тосгоны нутгаар 5-13см, бусад сумдын нутгаар 1-4см зузаан цасан бүрхүүлтэй байна.  Өмнөдэлгэр, Хэрлэн, Баянмөнх, Дэлгэрхаан, Жаргалтхаан, Өлзийт, Цэнхэрмандал, Гурванбаян тосгоны нутгаар цасны дундаж нягт 0,14-0,24г/см куб, бусад нутгаар нягт хэмжих хэмжээнд хүрээгүй байна6Хаан үйлдвэрлэлд зохиогдож буй ажил:

         Тухайн арав хоногт  хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд мал оторлох, малд нэмэгдэл тэжээл өгөх, хужир шүү бэлтгэх ажил  хийгдэхэд цаг агаарын байдлаас болж ажил саатаагүй байна.

                                                   Тойм бичсэн Ж.Дашцэрэн 

 

 

Холбоотой мэдээний жагсаалт

Гарчиг Үүсгэсэн огноо Шинэчлэгдсэн огноо Хандалт
2024 оны 03 дугаар сарын 1-10-р хоногийн хөдөө аж ахуйн тойм мэдээ 2024-03-12 1970-01-01 7