Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм

2018 оны 02-р сарын 3-10 хоногийн хөдөө аж ахуйн цаг уурын тойм

Шинэчлэгдсэн: 2024-03-02 10:59:22

Температур:

               Агаарын дундаж температур -11,8...-17,2 градус, хамгийн их температур нь Галшар суманд -0,4 градус, хамгийн бага температур нь Дэлгэрхаан суманд -31,1 градус хүйтэн болж өнгөрлөө. Норовлин, Дэлгэрхаан суманд -30 градусыг давж 1 өдөр хүйтэрсэн байна.

              Хөрсний дундаж температур  -11,2...-18,2 градус, хамгийн их температур нь Биндэр суманд 17,1 градус дулаан, хамгийн бага температур нь Норовлин суманд -31,6 градус хүрч хүйтэрчээ.

 Тунадас:

             Хэрлэнбаян-Улаан, Дархан сумаас бусад сумдын нутгаар 0,0- 6,5 мм тунадас 1-3 өдөр орсноос хамгийн их  тунадас нь Биндэр суманд 6,5мм орсон байна.

Салхи:

          Салхины дундаж хурд 2-6м/с, их хурд нь 10-18м/с хүрснээс Дархан суманд 18м/с, Батноров, Батширээт суманд 10м/с хүрч салхилсан байна. Нийт нутгаар 10м/с их салхи 1-8 өдөр ажиглагдсан байна. Батноров, Батширээт, Норовлин, Өлзийт, Гурванбаян, Дадал, Биндэр, Баян-овоо, Өмнөдэлгэр, Хэрлэн, Галшар сумдын нутгаар цасан явган шуурга 1-2 өдөр 2-15 цаг, Өлзийт, Хэрлэн сумын нутгаар цас, орон шуурга 1өдөр 0-2 цаг  шуурсан байна. 

Цасан бүрхүүл:

              Жаргалтхаан, Өлзийт, Цэнхэрмандал сумаас бусад нутгаар  цасны дундаж зузаан 1-9см,  Өмнөдэлгэр, Дадал,Гурванбаян, Биндэр сумын баруун, хойно, зүүн, Галшар сумын хойно, Хэрлэн сумын өмнө, Баянмөнх сумын баруун хойно, өмнө зүгээр 5-9см бусад нутгаар 1-4см зузаан цасан бүрхүүлтэй байна. Дадал, Биндэр, Өмнөдэлгэр, Хэрлэн, Баянмөнх сумын нутгаар цасны дундаж зузаан 0,09-0,25г/см3 , бусад нутгаар цасны нягт хэмжээнд хүрээгүй байна. 

Хаан үйлдвэрлэлд хийгдэж буй ажил цаг агаарын нөлөөлөл:

             Энэ арав хоногт  хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд малд нэмэгдэл тэжжэл өгөх, хужир шүү бэлтгэх, бог, бод мал төллүүлэх, мал оторлох ажил хийгдэж байна. Эдгээр ажил хийгдэхэхд цаг агаар тохиромжгүй боловч ажил саатаагүй. Батноров суманд их хүйтнээс 115 толгой мал, Дархан суманд их хүйтэн салхитай байснаас 8740 толгой мал хорогдсон байна.  

                                   Тойм бичсэн инженер Ж.Дашцэрэн

 

 

 

 

Холбоотой мэдээний жагсаалт

Гарчиг Үүсгэсэн огноо Шинэчлэгдсэн огноо Хандалт
2024 оны 03 дугаар сарын 1-10-р хоногийн хөдөө аж ахуйн тойм мэдээ 2024-03-12 1970-01-01 7