Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2018 оны 03-р сарын 1-10 хоногийн хөдөө аж ахуйн цаг агаарын тойм мэдээ
Температур
Агаарын дундаж температур -8,4...-18,5 градус, хамгийн их температур нь Галшар суманд 5,8 градус дулаан, хамгийн бага температур Батширээт суманд -36,0 градус хүйтэн болж өнгөрлөө. Биндэр,Батноров, Батширээт, Баян-адарга, Норовлин Гурванбаян тосгонд -30 градусыг давж 1-5 өдөр хүйтэрсэн байна.
Хөрсний дундаж температур -5,9...-19,1 градус хүйтэн, хамгийн их температур нь Хэрлэн баян улаан тосгонд 26,1 градус дулаан, хамнийн бага температур Биндэр суманд -39,2 градус хүйтэрсэн байна.
Салхи:
Салхины дундаж хурд 1-6 м/с, их хурд 7-21 м/с, Дархан суманд 21м/с, Дадал суманд 7м/с хүрч салхилсан байна.
Дадал, Баян-Адарга сумаас бусад сумдын нутгаар 10 м/с их салхи 1-8 өдөр ажиглагдсан байна.
Тунадас:
Хэрлэн баян Улаан, Дэлгэрхаан сумаас бусад нутгаар 0,0 - 4,4 мм хур тунадас 1-4 өдөр орсноос хамгийн их тунадас нь Биндэр суманд 4,4 мм орсон байна.
Цасан бүрхүүл:
Цасны дундаж зузаан Дадал, Биндэр, Өмнөдэлгэр, Баян -Адарга ,Баянмөнх, Норовлин, Гурванбаян тосгоны нутгаар 1-6см байна. Биндэр, Өмнөдэлгэр,Норовлин, Гурванбаян тосгоны нутгаар цасны дундаж нягт 0,02 - 0,27г/см3 байна.
ХАА-н үйлдвэрлэлд зохиогдож буй ажил цаг агаарын нөлөөлөл.
Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд малд нэмэгдэл тэжээл өгөх, бод, бог мал төллүүлэх, хужир шүү бэлтгэх ажил хийгдэж байна. Эдгээр ажил хийгдэхэд цаг агаарын нөхцлөөс болж ажмл саатаагүй.
Тойм бичсэн Ж, Дашцэрэн
Холбоотой мэдээний жагсаалт
Гарчиг | Үүсгэсэн огноо | Шинэчлэгдсэн огноо | Хандалт |
2024 оны 03 дугаар сарын 1-10-р хоногийн хөдөө аж ахуйн тойм мэдээ | 2024-03-12 | 1970-01-01 | 7 |