Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм

2018 оны 03-р сарын 3-10 хоногийн хөдөө аж ахуйн цаг уурын тойм

Шинэчлэгдсэн: 2024-03-16 06:59:27

Температур:

           Агаарын дундаж температур -3.9...-7,0 градус хүйтэн, хамгийн их температур нь Баян-     Овоо суманд 10,3 градус дулаан, хамгийн бага температур нь Норовлин суманд   -22,5 градус  хүйтэн болж өнгөрлөө.

           Хөрсний дундаж температур нь 0,8...-3,8 градус хүйтэн, хамгийн их температур нь Өлзийт тосгонд 37,7 градус дулаан, хамгийн бага температур нь Норовлин суманд -27,1 градус хүйтэн болжээ.   

Тунадас: 

           Галшар, Өлзийт тосгоноос бусад сумдын нутгаар 1-4 өдөр  0,0...4,5мм хур тунадас орсноос хамгийн их тунадас нь Норовлин суманд 4,5мм орсон байна. 

Салхи шуурга:

           Салхины дундаж хурд 3-6 м/с, их хурд нь 7-19м/с хүрснэс хамгийн их салхи Биндэр, Дархан, Хэрлэнбаян Улаан тосгонд 19м/с, хамгийн бага салхи нь Дадал суманд 7м/с хүрч салхилсан байна. Дадал сумаас бусад сумдын нутгаар 10м/с-ээс их салхи 3-11 өдөр ажиглагдсан байна. Баян-овоо, Биндэр, Өмнөдэлгэр, Галшар, Батноров, Батширээт, Баян-Адарга, Баянмөнх, Дэлгэрхаан, Жаргалтхаан, Норовлин, Өлзийт тосгоны нутгаар 1-7 өдөр явган шороон шуурга 1-44  цаг шуурсан байна.

Чийг:

           Агаарын харьцангуй чийгийн дундаж 35-52%, дутагдал чийгийн дундаж 1,5-3,5% байна.  Норовлин сумаас бусад сумдын нутгаар 30% -иас бага харьцангуй чийг 7-11 өдөр ажиглагдсан байна.

Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд зохиогдож буй ажил цаг агаарын нөлөөлөл:

         Энэ арав хоногт хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд бод, бог мал төллүүлэх, хөөвөр хялгас авах, мал оторлох, малд нэмэгдэл тэжээл өгөх зэрэг ажил хийгдэж байна. Эдэгээр ажил хийгдэхэд цаг агаарын нөхцлөөс болж ажил саатаагүй , цаг агаарын байдал тохиромжтой нөлөөллөө.

Дүгнэлт:

            Энэ арав хоногт салхи  шуургатай байсан ч малын бэлчээрлэлт хэвийн, чийг багатайгаас хуурайшилтын зэрэг ихсэж байна.

                                                Тойм бичсэн  Ж.Дашцэрэн

Холбоотой мэдээний жагсаалт

Гарчиг Үүсгэсэн огноо Шинэчлэгдсэн огноо Хандалт
2024 оны 03 дугаар сарын 1-10-р хоногийн хөдөө аж ахуйн тойм мэдээ 2024-03-12 1970-01-01 7