Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм

2018 оны 04-р сарын 1-10 хоногийн хөдөө аж ахуйн цаг уурын тойм

Шинэчлэгдсэн: 2024-03-08 04:21:28

Температур:

          Агаарын дундаж температур  -3,3...2,3 градус, хамгийн их температур нь Хэрлэн суманд 23,4 градус дулаан, хамгийн бага температур нь Дэлгэрхаан, Цэнхэрмандал суманд -18,5 градус хүйтэн болж өнгөрлөө.

           Хөрсний дундаж температур нь 0,3...6,1 градус, хамгийн их температур нь Дадал суманд 40,4 градус дулаан, хамгийн бага температур нь Дэлгэрхаан суманд -22,0 градус хүйтэрч хүйтэрсэн байна. Дадал сумаас бусад сумдын нутгаар 40 градусыг давж дулаараагүй байна. 

Тунадас:

              Нийт нутгаар 1-3 өдөр 0,9...7,2мм хур тунадас орсноос хамгийн их нь Дархан суманд 7,2мм, хамгийн бага нь Норовлин суманд 0,9мм тунадас орсон байна.

Салхи:

               Салхины дундаж хурд 2-7м/с их хурд нь 10-24м/с хүрснээс  хамгийн их салхи нь ХэрлэнбаянУлаан, Галшар суманд 24м/с, хамгийн бага салхи нь Баян-Адарга суманд 10м/с хүрч  хүрч салхилсан байна. Нийт нутгаар 10мс/ их салхитай өдөр 1-10 өдөр ажиглагдсан байна.

Чийг: 

         Агаарын харьцангуй чийгийн дундаж  37-49%, дутагдал чийгийн дундаж 3,0...7,2% байна. Нийт нутгаар  агаарын харьцангуй чийг 30%-с бага 1-10 өдөр ажиглагдсан байна.

Ургамлын ургалт:

              Дархан, Дэлгэрхаан, Баян-Овоо, Батноров,Гурванбаян тосгоны нутгаар хадлан бэлчээрийн ургамал цухуйж, ургамлын дундаж өндөр 1см, бусад нутгаар ургамал цухуйгаагүй байна.

Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд зохиогдож буй ажил цаг агаарын нөлөөлөл:

                    Тухайн арав хоногт  хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд бог  бод мал төллүүлэх, хөөвөр хялгас авах, мал оторлох,малд нэмэгдэл тэжээл өгөх хужир шүү бэлтгэх ажил хийгдэхэд  салхи  шуургатай цаг агаар тохиромжгүй байсан ч ажил саатаагүй. 

 

                                           Тойм бичсэн инженер Ж.Дашцэрэн

 

Холбоотой мэдээний жагсаалт

Гарчиг Үүсгэсэн огноо Шинэчлэгдсэн огноо Хандалт
2024 оны 03 дугаар сарын 1-10-р хоногийн хөдөө аж ахуйн тойм мэдээ 2024-03-12 1970-01-01 7