Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2018 оны 04-р сарын 3-р 10 хоногийн хөдөө аж ахуйн цаг уурын тойм
Температур:
Агаарын дундаж температур 7,0...11,4 градус, хамгийн их температур нь Хэрлэн суманд 30,7 градус дулаан, хамгийн бага температур нь Цэнхэрмандал суманд -9,3 градус хүйтэн болж өнгөрлөө. Хэрлэн, Баян-Овоо,Галшар, Баянмөнх суманд 30 градусыг давж 1 өдөр халсан байна.
Хөрсний дундаж температур 11,2...19,5 градус, хамгийн их температур Хэрлэнбаянулаан тосгонд 55,2 градус дулаан, хамгийн бага температур нь Хэрлэнбаянулаан тосгонд -10,2 градус хүйтэн болсон байна. Нийт нутгаар 4-8 өдөр 40 градусыг давж халсан байна.
Тунадас:
Хэрлэнбаянулаан, Галшар, Баянмөнх, Дэлгэрхаан сумаас бусад нутгаар 1-2 өдөр 0,1-17,4 мм хур тунадас орсноос хамгийн их тунадас нь Дадал суманд 17,4мм, хамгийн бага нь Өлзийт тосгонд 0,1мм орсон байна.
Салхи:
Нийт нутгааар салхины дундаж хурд 2-6 м/с, их хурд нь 10 -32 м/с хүрснээс хамгийн их салхи нь Хэрлэн суманд 32 м/с хамгийн бага нь Баян-Адарга суманд 10м/с хүрч салхилсан байна. Нийт нутгаар 10 м/с их салхи 1-10 өдөр ажиглагдсан байна. Дадал, Цэнхэрмандал, Гурванбаян тосгоны нутгаас бусад нутгаар явган шороон шуурга 1-5 өдөр 1-54 цаг үргэлжлэн шуурсан байна.
Чийг:
Нийт нутгаар агаарын харьцангуй чийгийн дундаж 28-50%, дутагдал чийгийн дундаж 7,6-10,4% байна. Агаарын харьцангуй чийг 30% -иас бага 4-10 өдөр ажиглагдсан байна.
Ургамлын ургалт:
Энэ арав хоногт Өлзийт, Хэрлэнбаянулаан тосгоноос бусад нутгаар хадлан бэлчээрийн ургамал цухуйлтын үе шат явагдаж байна. Ургамлын дундаж өндөр 1-4 см ургасан байна.
Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд хийгдэж буй ажил цаг агаарын нөлөөлөл:
Энэ арав хоногт хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд бог, бод мал төллүүлэх, малын хөөвөр хялгас авах, мал оторлох, малд нэмэгдэл тэжээл өгөх ажил хийгдэж байна. Салхи шуурга ихтэй цаг агаар тохиромжгүй нөлөөлсөн ч ажил саатаагүй.
Тойм бичсэн инженер Ж.Дашцэрэн
Холбоотой мэдээний жагсаалт
Гарчиг | Үүсгэсэн огноо | Шинэчлэгдсэн огноо | Хандалт |
2024 оны 03 дугаар сарын 1-10-р хоногийн хөдөө аж ахуйн тойм мэдээ | 2024-03-12 | 1970-01-01 | 7 |