Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм

2018 оны 05-р сарын 1 арав хоногийн хөдөө аж ахуйн тойм

Шинэчлэгдсэн: 2024-03-02 10:58:47

Температур :

               Агаарын дундаж температур нь 9,3...14,5 градус, хамгийн их температур нь Баян-Овоо суманд 30,4 градус дулаан, хамгийн бага температур нь Цэнхэрмандал суманд -9,0 градус хүрч хүйтэрсэн байна. Хэрлэн, Баян-Адарга, Баян-Овоо суманд 30 градусыг давж 1-2 өдөр халсан байна.

          Хөрсний дундаж температур нь 13,8...20,8 градус, хамгийн их температур нь Хэрлэнбаян-Улаан тосгонд 56,6 градус дулаан, хамгийн бага температур нь Цэнхэрмандал суманд  -10,2 градус хүйтэн болж өнгөрчээ. Нийт нутгаар 40градусыг давж 5-10 өдөр халжээ.

  Тунадас:

            Дадал, Баян-Адарга,Норовлин,Жаргалтхаан,Цэнхэрмандал, Гурванбаян тосгоноос бусад нутгаар  1-2 өдөр 0,0-2,2 мм хур тунадас орсон байна.

Салхи:

           Салхины дундаж хурд 3-6 м/с их хурд нь 12-27 м/с хүрснээс хамгийн их салхи нь Хэрлэн суманд 27м/с, хамгийн бага салхи нь Баян-Адарга 12м/с  хүрч салхилжээ. Нийт нутгаар 10м/с их салхи 1-1 өдөр ажиглагдсан ба явган шороон шуурга 1-5 өдөр 4-39 цаг шуурсан байна.

Чийг:

            Агаарын харьцангуй чийгийн дундаж 21-38% , дутагдал чийгийн дундаж 9,9...13,4% байна. Харьцангуй чийг 30%-с бага чийгтэй 5-10 өдөр  ажиглагдсан байна.

Ургамлын ургалт: 

             Өлзийт, Хэрлэнбаян-Улаан тосгоны нутгаар  бэлчээрийн ургамал цухуйгаагүй бусад нутгаар  ургамлын цухуйлтын үе шат жигдэрч ургамлын дундаж өндөр 1-5 см байна.

Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд зохиогдож буй ажил цаг агаарын нөлөөлөл:

          Энэ арав хоногт хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд бог, бод мал төллүүлэх, малын хөөвөр хялгас авах, мал оторлох, малд нэмэгдэл тэжээл өгөх зэрэг ажлууд хийгдэж байна. Дээрхи ажил хийгдэхэд цаг агаар тохиромжгүй салхи  шуургатай байсан ч ажил саатаагүй.

                                          Тойм бичсэн инженер Ж.Дашцэрэн    

Холбоотой мэдээний жагсаалт

Гарчиг Үүсгэсэн огноо Шинэчлэгдсэн огноо Хандалт
2024 оны 03 дугаар сарын 1-10-р хоногийн хөдөө аж ахуйн тойм мэдээ 2024-03-12 1970-01-01 7