Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм

2018 оны 05-р сарын 2-10 хоногийн хөдөө аж ахуйн цаг уурын тойм

Шинэчлэгдсэн: 2024-03-18 14:13:09

Температур:

            Агаарын дундаж температур 12,4..19,1 градус, хамгийн их температур нь Баянмөнх суманд 31,0 градус дулаан, хамгийн бага температур нь Батширээт суманд -4,9 градус хүйтэн болж өнгөрлөө. Хэрлэн, Галшар, Баянмөнх суманд 30 градусыг давж 1 өдөр халсан байна. 

              Хөрсний дундаж температур 19,1...28,0 градус, хамгийн их температур нь Өлзийт тосгонд 63,1 градус дулаан, хамгийн бага температур нь Батширээт суманд -4,9 градус хүйтэн болжээ. Нийт нутгаар 40 градусыг давж 7-10 өдөр  халалт ажиглагдсан байна.

Хур тунадас:

               Өлзийт, Цэнхэрмандал сумаас бусад сумдын нутгаар 0,0...13,0 мм тунадас 1-5 өдөр орсноос хамгийн их нь Дархан суманд 13,0мм, хамгийн бага нь  Хэрлэн, Батноров, Жаргалтхаан, Гурванбаян тосгонд 0,0мм тунадас орсон байна. 

Чийг:

             Агаарын харьцангуй чийгийн дундаж 29-40%, дутагдал чийгийн дундаж 11,3-15,1% байна. Нийт нутгаар харьцангуй чийг 30% -иас бага чийг 5-10 өдөр ажиглагдсан байна.

Салхи:

                Нийт нутгаар салхины дундаж хурд  3-6м/с, их хурд нь 12-29м/с хүрч салхилснаас хамгийн их  нь Хэрлэн суманд 29м/с, хамгийн бага нь Дадал,Баян-Адарга суманд 12м/с хүрч салхилсан байна.Дадал, Өмнөдэлгэр, Батноров Баян-Адарга, Цэнхэрмандал, Гурванбаян тосгоны нутгаас бусад нутгаар явган шороон шуурга 1-5 өдөр 1-13цаг шуурсан байна.

Ургамлын ургалт:

              Өлзийт Хэрлэн баян-Улаан тосгоны нутгаар ургамал цухуйгаагүй, Биндэр, Галшар, Баянмөнх, Жаргалтхаан сумдын нутгаар ургамлын ургалт дунд , бусад сумдын нутгааар ургамлын ургалт сайн байна. 

       Өлзийт, Хэрлэнбаян-Улаан тосгоны нутгаас бусад нутгаар хадлан бэлчээрийн ургамлын дундаж өндөр 1-7 см ургаад байна.

Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд зохиогдож буй ажил цаг агаарын нөлөөлөл:

               Энэ арав хоногт хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд бог, бод мал төллүүлэх, мал оторлох, малд нэмэгдэл тэжээл өгөх зэрэг ажлууд хийгдэхэд  салхи шуургатай байсан боловч цаг агаарын нөхцлөөс болж ажил саатаагүй.

                                                        Тойм бичсэн Ж.Дашцэрэн

Холбоотой мэдээний жагсаалт

Гарчиг Үүсгэсэн огноо Шинэчлэгдсэн огноо Хандалт
2024 оны 03 дугаар сарын 1-10-р хоногийн хөдөө аж ахуйн тойм мэдээ 2024-03-12 1970-01-01 7