Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2018 оны 05-р сарын 3-10 хоногийн хөдөө аж ахуйн цаг уурын тойм
Температур:
Агаарын дундаж температур 12,2...17,7 градус, хамгийн их температур нь Баян-Овоо суманд 34,5 градус дулаан, хамгийн бага температур нь Батширээт суманд -7,0 градус хүйтэн болж өнгөрлөө. Нийт нутгаар 30 градусыг давж 1-3 өдөр халсан байна.
Хөрсний дундаж температур 18,5...27,4 градус хамгийн их температур нь Өлзийт тосгонд 66,8 градус дулаан, хамгийн бага температур нь Батширээт суманд -8,1 градус хүйтэн болжээ. Нийт нутгаар 6-10 өдөр 40 градусыг давж халуун болсон байна.
Тунадас :
Хэрлэнбаян-Улаан тосгон,Галшар, Баянмөнх сумаас бусад сумдын нутгаар 1-4 өдөр 0,0..17,3 мм тунадас орсноос хамгийн их нь Дадал суманд 17,3мм тунадас орсон байна.
Салхи:
Салхины дундаж хурд 3-8м/с, их хурд нь 14-23 м/с хүрснээс хамгийн их нь Хэрлэн, Дэлгэрхаан суманд 23 м/с, хамгийн бага нь Баян-Адарга суманд 14 м/с хүрч салхилсан байна. 10 м/с -ээс их салхи 2-11 өдөр ажиглагдсан байна. Дадал,Биндэр Өмнөдэлгэр сумаас бусад сумдын нутгаар явган шороон шуурга 1-9 өдөр 1-74 цаг шуурсан байна.
Чийг:
Агаарын харьцангуй чийгийн дундаж 25-47%, дутагдал чийгийн дундаж 10,7-17,3 % байна. Харьцангуй чийг 30% -иас бага чийг 1-11 өдөр ажиглагдсан байна.
Ургамлын ургалт:
Нийт нутгаар хадлан бэлчээрийн ургамлын дундаж өндөр 1-8см, Дадал, Биндэр, Баян-овоо, Өмнөдэлгэр ,Хэрлэн ,Батноров, Норовлин сумдын нутгаар ургац 0,2-1,2 ц/га, бусад нутгаар ургац хэмжих хэмжээнд хүрээгүй байна.
Зуншлагын байдал:
Дархан, Галшар, Өлзийт тосгоноор гандуу, Биндэр,Хэрлэн баян-Улаан, Баян-овоо, Баянмөнх, Дэлгэрхаан, Жаргалтхаан, Гурванбаян тосгоны нийт нутаг, Норовлин, Батноров сумын өмнө хэсгээр хэвийн, бусад нутгаар зуншлага сайн байна.
Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд зохиогдож буй ажил цаг агаарын нөлөөлөл:
Тухайн арав хоногт хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд бод мал төллүүлэх, мал оторлох, малд нэмэгдэл тэжээл өгөх , газар тариалангийн үйлдвэрлэлд төмс, хүнсний ногоо тариалах зэрэг ажил хийгдэж байна. Дээрхи ажил хийгдэхэд халуун ,их салхитай байсан ч цаг агаарын нөхцлөөс болж ажил саатагүй.
Тойм бичсэн инженер Ж.Дашцэрэн
Холбоотой мэдээний жагсаалт
Гарчиг | Үүсгэсэн огноо | Шинэчлэгдсэн огноо | Хандалт |
2024 оны 03 дугаар сарын 1-10-р хоногийн хөдөө аж ахуйн тойм мэдээ | 2024-03-12 | 1970-01-01 | 7 |