Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм

2018 оны 06-р сарын 3-10 хоногийн хөдөө аж ахуйн цаг уурын тойм

Шинэчлэгдсэн: 2024-03-15 16:01:45

Температур:

               Агаарын дундаж температур 17,6..22,6 градус, хамгийн их температур нь Хэрлэн суманд 34,0 градус, хамгийн бага температур нь Цэнхэрмандал, Батширээт суманд 7,0 градус дулаан болж өнгөрлөө. Дадал, Цэнхэрмандал сумаас бусад сумдын нутгаар 30 градусыг  давж 1-6 өдөр дулаарсан байна.

              Хөрсний дундаж температур  23,2... 31,5 градус, хамгийн их температур нь  Галшар суманд 69,5 градус, хамгийн бага температур нь Цэнхэрмандал суманд 7,0 градус дулаан болжээ. Нийт нутгаар 40 градусыг  давж 7-10  өдөр халсан байна.

Тунадас :

        Нийт нутгаар 1-6 өдөр 0,9...54,7мм тунадас орсноос хамгийн их нь Дадал суманд 54,7 мм, хамгийн бага нь Галшар суманд 0,9 мм орсон байна.

Салхи:

        Салхины дундаж хурд 2-5м/с, их хурд нь 8-20м/с, хамгийн их салхи нь Дадал, Дархан,Галшар суманд 20м/с, хамгийн бага нь Баян-Адарга, Батноров суманд 8м/с хүрч салхилжээ. Дадал, Баян-адарга сумаас бусад сумдын нутгаар 10м/с -ээс их салхи 1-10 өдөр ажиглагдсан байна. 

Чийг:

         Агаарын харьцангуй чийг 35...61%, дутагдал чийг 10,0...18,4% байна.  Норовлин сумаас бусад суманд харьцангуй чийг 30%-иас бага 1-10 өдөр  ажиглагджээ.

Ургамлын ургалт:

            Галшар суманд бэлчээрийн ургамлын өндөр хэмжих хэмжээнд хүрээгүй, бусад сумдын нутгаар ургамлын дундаж өндөр 1-17см ургасан. Дадал, Биндэр, Хэрлэнбаян, Баян-Овоо, Өмнөдэлгэр, Батноров, Баян-Адарга, Батширээт, Норовлин суманд ургамлын ургац 0,2-6,4 ц/га, бусад нутгаар ургац хэмжих хэмжээнд хүрээгүй байна.

Зуншлагын байдал:

           Дадал, Баян-Адарга, Норовлин, Цэнхэрмандал сумын нийт нутаг, Батноров, Батширээт сумын баруун , хойд, зүүн ,Биндэр , Баян-овоо сумын хойно, зүүн хэсгээр зуншлаг сайн, Хэрлэнбаянулаан,Жаргалтхаан, Дэлгэрхаан, Өлзийт тосгоны нийт нутаг, Биндэр, Баян-овоо сумын баруун, өмнө,Батноров, Батширээт сумын өмнө, Өмнөдэлгэр сумын баруун, өмнө хэсгээр  зуншлага хэвийн, бусад нутгаар гандууу байна. Галшар сумын нийт нутгаар ургамал хэт халалтын улмаас хатаж үгүй болсон, Биндэр, Дархан,  Батширээт, Жаргалтхаан, Дэлгэрхаан, Баянмөнх, Гурванбаян тосгоны нутгаар ургамал үзүүрээсээ хатаж шарласан, Хэрлэн суманд хазаар үндсээрээ ховхорсон байна.

Хөдөө аж ахуйн үйлдвэрлэд зохиогдож буй ажил цаг агаарын нөлөөлөл:

        Энэ арав хоногт хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд  хонь хяргах, бод мал төллүүлэх, мал оторлох  ажил хийгдэхэд цаг агаарын нөхцлөөс болж ажил саатагаүй.

                        Тойм бичсэн инженер Ж.Дашцэрэн

Холбоотой мэдээний жагсаалт

Гарчиг Үүсгэсэн огноо Шинэчлэгдсэн огноо Хандалт
2024 оны 03 дугаар сарын 1-10-р хоногийн хөдөө аж ахуйн тойм мэдээ 2024-03-12 1970-01-01 7