Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2018 оны 07-р сарын 1-10 хоногоийн хөдөө аж ахуйн цаг уурын тойм
Температур:
Агаарын дундаж температур 15,8...21,4 градус, хамгийн их температру нь Галшар суманд 34,0 градус, хамгийн бага температур нь Гурванбаян тосгонд 4,1 градус дулаан болж өнгөрлөө. Цэнхэрмандал, Гурванбаян тосгоны нутгаас бусад сумдын нутгаар 30 градусыг давж 1-2 өдөр дулаарсан байна.
Хөрсний дундаж температур 20,1...27,0 градус, хамгийн их температур нь Баян-Овоо суманд 65,9 градус, хамгийн бага температур нь Дэлгэрхаан суманд 3,3 градус дулаан болжээ. Нийт нутгаар 40 градусыг давж 5-9 өдөр халсан байна.
Тунадас :
Нийт нутгаар 5-8 өдөр 12,2..115,8 мм тунадас орсноос хамгийн их нь Биндэр суманд 115,8 мм, хамгийн бага нь Дархан суманд 12,2 мм орсон байна.
Салхи:
Салхины дундаж хурд 3-6м/с, их хурд нь 8-23 м/с, хамгийн их нь Баянмөнх суманд 23м/с, хамгийн бага нь Батноров, Баян-адарга суманд 8м/с хүрч салхилсан байна. Дадал, Батноров, Баян-Адарга сумаас бусад сумдын нутгаар 10м/с -ээс их салхи 5-10 өдөр ажиглагджээ.
Чийг:
Агаарын харьцангуй чийг 49...72%, дутагдал чийгийн дундаж 6,2...16,4% байна. Норовлин, Дадал, Батширээт, Баян-Адарга сумаас бусад сумдын нутгаар 30%-иас бага харьцангуй чийг 1-9 өдөр ажиглагдсан байна.
Ургамлын ургалт, зуншлагын байдал:
Нийт нутгаар хадлан бэлчээрийн ургамлын дундаж өндөр 4-21 см ургасан байна. Дадал, Биндэр, Баян-Адарга, Жаргалтхаан, Норовлин, Өлзийт, Цэнхэрмандал, Баян-овоо, Өмнөдэлгэр, Батноров, Батширээт сумын баруун, хойно, зүүн хэсгээр сайн, Баянмөнх сумын нийт нутгаар гандуу, бусад нутгаар хэвийн зуншлагатай байна.
Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд зохиогдож буй ажил цаг аагрын нөлөөлөл:
Энэ арав хоногт хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд хонь хяргах, мал оторлох ажил хийгдэж байна. Эдгээр ажил хийгдэхэд цаг агаарын нөхцлөөс болж ажил саатаагүй
Тойм бичсэн инженер Ж.Дашцэрэн
Холбоотой мэдээний жагсаалт
Гарчиг | Үүсгэсэн огноо | Шинэчлэгдсэн огноо | Хандалт |
2024 оны 03 дугаар сарын 1-10-р хоногийн хөдөө аж ахуйн тойм мэдээ | 2024-03-12 | 1970-01-01 | 7 |