Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм

2018 оны 07-р сарын 2-10 хоногийн хөдөө аж ахуйн цаг уурын тойм

Шинэчлэгдсэн: 2024-03-18 08:33:51

Температур:

           Агаарын дундаж температур 15,9..21,6 градус, хамгийн их температур нь Галшар суманд 32,7 градус, хамгийг бага температур нь Цэнхэрмандал суманд 4,5 градус дулаан болж өнгөрлөө. Галшар, Дархан, Баянмөнх, Хэрлэн,  Дэлгэрхаан, Хэрлэнбаян улаан тосгоны нутгаар 30градусыг давж 1-4 өдөр дулаарсан байна.

         Хөрсний дундаж температур нь 19,8...27,4 градус, хамгийн их температур нь Баян-овоо суманд 59,8 градус, хамгийн бага температур нь Цэнхэрмандал суманд 4,5 градус дулаан болжээ. Нийт нутгаар 40градусыг давж 2-8 өдөр халсан байна.

Тунадас:

               Нийт нутгаар 4-7 өдөр 17,6...91,1мм тунадас орсноос хамгийн их нь Дадал суманд 91,1мм, хамгийн бага нь Хэрлэн суманд 17,6 мм орсон байна.

Салхи:

                Салхины дундаж хурд 2-5м/с, их хурд нь 8-22м/с хүрснээс хамгийн их нь Биндэр суманд 22 м/с, хамгийн бага нь Батноров суманд 8м/с  хүрч салхилсан байна. Дадал, Батноров сумаас бусад сумдын нутгаар 10/м/с их салхи 1-10 өдөр ажиглагдсан байна.

Чийг:

           Агаарын харьцангуй чийгийн дундаж 53..81% , дутагдал чийгийн дундаж 5,2..14,7% байна. Биндэр, Дархан, Баянмөнх, Дэлгэрхаан, Галшар, Баян-Овоо сумын нутгаар  харьцангуй  чийг 30%-иас бага 1-4 өдөр ажиглагдсан ба бусад нутгаар ажиглагдаагүй байна.   

Ургамлын ургалт, зуншлагын байдал:

         Нийт нутгаар хадлан бэлчээрийн ургамлын дундаж өндөр 6-24 см ургасан байна. Хэрлэн, Галшар, Баянмөнх, Дэлгэрхаан сумын нутгаар зуншлага хэвийн, бусад нутгаар зуншлагатай  байна.

Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд хийгдэж буй ажил цаг аг,аарын нөлөөлөл:

                Энэ арав хоногт хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд хонь хяргах,мал оторлох ажил хийгдэхэд  цаг агаарын байдлаас болж ажил саатагүй тохиромжтой нөлөөлсөн.

                                     Тойм бичсэн инженер Ж.Дашцэрэн

 

 

Холбоотой мэдээний жагсаалт

Гарчиг Үүсгэсэн огноо Шинэчлэгдсэн огноо Хандалт
2024 оны 03 дугаар сарын 1-10-р хоногийн хөдөө аж ахуйн тойм мэдээ 2024-03-12 1970-01-01 7