Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм

2018 оны 07-р сарын 3-10 хоногийн хөдөө аж ахуйн цаг уурын тойм

Шинэчлэгдсэн: 2024-03-02 10:58:15

Температур:

              Агаарын дундаж температур 16,3...20,5 градус, хамгийн их температур Галшар суманд 32,0 градус, хамгийн бага температур нь Цэнхэрмандал суманд 7,3 градус дулаан болж өнгөрлөө. Өмнөдэлгэр, Батширээт, Жаргалтхаан,Цэнхэрмандал Гурванбаян тосгоны нутгаас бусад сумдын нутгаар 30 градусыг давж 1-2 өдөр дулаарсан байна      

                Хөрсний дундаж температур нь 20,3...27,3 градус, хамгийн их температур нь Баян-овоо суманд 63,9 градус, хамгийн  бага температру нь Цэхнэрмандал суманд 7,0 градус дулаан болжээ. Нийт нутгаар  40 градусыг давж 4-6 өдөр халсан байна.

Тунадас:

            Нийт нутгаар  3-6 өдөр 28,6...95,3 мм тунадас орсноос хамгийн их нь Өмнөдэлгэр суманд 95,3 мм, хамгийн бага нь Галшар суманд 28,6 мм тундас орсон байна

Салхи:

             Салхины дундаж хурд 2-5м/с,их хурд нь 6-23м/с хүрснээс, хамгийн их нь Хэрлэнбаян улаан тосгонд 23м/с, хамгийн бага нь Батноров суманд 6м/с хүрч салхилсан байна.  Батноров, Баян-Адарга сумаас бусад сумдын нутгаар 10м/с-ээс  их салхи 1-9 өдөр ажиглагдсан байна.

Чийг:

           Агаарын хаьцангуй чийгийн дундаж 63...75%, дутагдал чийгийн дундаж 5,6...10,4% байна. Дадал, Норовлин, Өмнөдэлгэр,Баян-овоо,Батноров, Баян-адарга, Цэнхэрмандал сумаас бусд сумдын нутгаар харьцангуй чийг 30%-иас бага 1-6 өдөр ажиглагдсан байна.

Ургамлын ургалт, зуншлагын байдал:

         Хадлан бэлчээрийн ургамлын дундаж өндөр 6-25см,  ургац  нь 0,6...9,6 ц/га байна. Дархан, Хэрлэнбаян-Улаан, Галшар, Баянмөнх сумын нийт нутаг, Дэлгэрхаан сумын хойно, зүүн, өмнө хэсгээр зуншлага сайн, бусад нутгаар зуншлага хэвийн байна.​

Хөдөө ажахуйн үйлдвэрлэлд хийгдэж буй ажил, цаг агаарын нөлөөлөл:               

            Энэ арав хоногт хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд хонь хяргах, мал оторлох ажил хийгдэж байна. Дээрхи ажил хийгдэхэд цаг агаарын нөхцлөөс ажил саатагүй, тохиромжтой нөлөөлсөн.

                                      Тойм бичсэн  инженер Ж.Дашцэрэн 

 

 

Холбоотой мэдээний жагсаалт

Гарчиг Үүсгэсэн огноо Шинэчлэгдсэн огноо Хандалт
2024 оны 03 дугаар сарын 1-10-р хоногийн хөдөө аж ахуйн тойм мэдээ 2024-03-12 1970-01-01 7