Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм

2018 оны 09-р сарын 3-10 хоногийн хөдөө аж ахуйн цаг уурын тойм

Шинэчлэгдсэн: 2024-03-13 21:21:26

Температур:

            Агаарын дундаж температур 3,8...8,4 градус, хамгийн их температур нь Баян-овоо суманд 21,3 градус дулаан, хамгийн их температур нь Батширээт суманд -8,2 градус хүрч хүйтэрсэн байна.

 

              Хөрсний дундаж температур нь 6,5...10,6 градус, хамгийн их температур нь Өмнөдэлгэр суманд 44,6 градус дулаан,хамгийн бага температур нь Цэнхэрмандал суманд -7,2 градус хүйтэн болж өнгөрлөө. ХэрлэнбаянУлаан,Өмнөдэлгэр, Хэрлэн, Галшар, Өлзийт тосгоны нутгаар 40 градусыг давж 1-2 өдөр дулаарсан байна.

Тунадас:

           Нийт нутгаар 2-6 өдөр  2,6...49,5 мм тунадас орсноос хамгийн их нь Норовлин суманд 49,5мм, хамгийн бага нь Өлзийт тосгонд 2,6мм тунадас орсон байна.

Салхи:

          Салхины дундаж хурд 2-7м/с, их хурд нь 8-25м/с хүрч салхилснаас хамгийн их салхи нь Дархан суманд 25м/с, хамгийн бага нь Баян-Адарга суманд 8м/с хүрчээ. Дадал, Баян-Адарга сумаас бусад сумдын нутгаар 10м/с их салхи 2-10 өдөр ажиглагдсан байна. 

Чийг:

            Агаарын харьцангуй чийг 55..71%, дутагдал чийг 3,2...6,2% байна. Баян-Адарга, Норовлин сумаас бусад сумдын нутгаар  30% -иас бага  харьцангуй чийг 1-3 өдөр ажигладсан байна.  

Ургамлын ургалт:

              Нийт нутгаар  бэлчээрийн ургамлын  дундаж өндөр 5-13см байна. Дадал, Хэрлэн, Батширээт сумдаас бусад сумдын нутгаар  0,2...7,0 ц/га ургацтай байна. Бэлчээрийн ургамлын хаталт хагдралтын үе шат жигдэрсэн байна.

Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд зохиогдож буй ажил цаг агаарын нөлөөлөл:

           Нийт  нутгаар хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд мал оторлох, хадлан тэжээл, хужир шүү бэлтгэх ажил хийгдэж байна. Тухайн ажил хийгдэхэд цаг агаарын нөхцлөөс болж ажил саатаагүй

                                        Тойм бичсэн инженер Ж.Дашцэрэн 

Холбоотой мэдээний жагсаалт

Гарчиг Үүсгэсэн огноо Шинэчлэгдсэн огноо Хандалт
2024 оны 03 дугаар сарын 1-10-р хоногийн хөдөө аж ахуйн тойм мэдээ 2024-03-12 1970-01-01 7